14-р хэсэг

659 54 2
                                    

Эмчийн өрөөнөөс гараад хэсэг шоконд орон зогсож байтал. Наёон над дээр ирээд "За яасан юу гэж байна." гэхэд би шокноосоо гараагүй байсан тул чимээгүй л зогсоно.

Тэр намайг сэгсчин "Хөөе яасан гэж байна аа. Ямар нэг юм хэлээчдээ."

Би: Би жирэмсэн болчихож.
*
*
*
#14-р хэсэг#
Наёон жолоо барьж харин би жолооны хажуу талын суудалд цаашдаа яах талаар бодно.
Гэрлэсэн эхний жилд би их сургуулиа төгсөх хэрэгтэй байсан учир хүүхдийн талаар бодоогүй байж.
Харин хоёрдох жилд нөхөр маань одоогийнх шигээ завгүй боллоо гээд гэртэй ирэх нь цөөрсөн.
Гэтэл одоо... би түүний хүүхдийг хэвлийдээ тээж байна.
(Гэдсэн дээрээ гараа тавих) Энэ бяцхан амьтан цаашдаа яах болоо.

Бодолдоо автан чимээгүй суух намайг анзаарсан Наёон: Одоо яах болж байна? Тэрэнд хэлэх үү? Тэртэй тэргүй хүүхдийн эцэг юм чинь хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Би: Одоохондоо хэлээд хэрэггүй ээ. Тэр хүүхэдтэй гэдгээ мэдвэл салахаа болъё гэх байх. Харин би түүнээс салаад өөрийнхөө амьдралыг хөөмөөр байна.

Наёон: Тэр чинь юу гэсэн үг юм? Чи арай хүүхдээ тэрнээс нуух бодолтой байгаа юм биш биз.
- Тэнэг юм ярихаа боль. Хүүхдээ эцэггүй өсгөх гээюу? Бэкхёнд өнөөдөр хэл. Үгүй бол би  очоод хэлчихье.

Би:  Хэлэх болвол би өөрөө хэлье.  Чи энэ асуудалд оролцоод хэрэггүй.

Наёон: Оролцоод хэрэггүй гэнэ шүү. Ямартай ч хүүхдэд ямарч буруу байхгүй. Нэгэнт энэ хорвоод ирсэнээс хойш элэг бүтэн амьдрах хэрэгтэй.
*
*
*
Наёон намайг гэрт оруулж өгөөд: Би Бэкхи дуудчихъя.Тэгээд ч наад хүүхдийн чинь авга эгч болох хүн.

Би: Чи хаачих гэж байгаа юм.

Наёон: Би...
би өнөөдөр хүнтэй уулзах ажилтай.

Би:Чи найз залуутай болчихсон юм уу?

Наёон:  Хүнтэй уулзана гэхээр л найз залуутай болчихдог юм уу? Тэгээд ч би амьдралдаа нэг л хүнийг хайрлана. Тэрнээс өөр хүн байх ёсгүй.

Би: Чамайг уулздаг хүнтэй болсон гээд баярлах шахлаа.

Наёон: Байхгүй байхгүй. Заза явлаа.
*
*
*
//З/Т//
Наёон Аримынхаас гаран машиндаа суугаад хаа нэг тийшээ яаран хөдөлнө. Тэр явсаар чандар хадгалах газар ирж машинаасаа буугаад өмнөө байх сүм шиг том байшин руу орлоо. Дотор маш олон хүмүүсийн чандар шилэн хоргонд хадгалагдах бөгөөд тэрээр хайж байсан хүнээ олсон бололтой нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан түүний өмнө зогсоно. Тэгээд гартаа барьж байсан шилэн хоргоны гадна наах зориулалттай жижиг цэцгийн баглаагаа наалаа.
Наёон хоргыг онгойлгон доторх жаазтай зургыг аваад цүнхнээсээ нямбайлан эвхсэн цэцгэн хээтэй алчуураар арчиад буцаан хоргонд нь хийв.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now