24-р хэсэг

519 45 2
                                    

Эмчийн өрөөнөөс гарахдаа Бэкхён өнгөрсөнд болсон олон зүйлсийн талаар бодлоо. Аримтай өнгөрүүлсэн тэр нэгэн  жаргалтай мөчүүдээ дурсаж байв. Бас тэр түүнд ямар их хайртай байсанг ч санаж байлаа.

Орой гэртээ ядарсаар орж ирэхэд Арим түүнийг үргэлж инээмсэглэн угтаж, дараа нь тэврээд үнсдэг. Түүнийг тэврэхэд үнэртдэг үнэр, бас үнсэхэд амтагддаг амт нь өдрийн турш ажилсан биеийг нь огтхон ч ядаргаагүй болгох аж.

Бэкхён санаж байв. Тэр үеийн Аримыг. Бас тэр үеийг...

//Өнгөрсөнд//

Тэр өдөр Бэкхёны хувьд хэцүүхэн өдөр болж өнгөрсөн юм. Бүхэл бүтэн долоо хоног оройтон байж завгүй ажиллаж байхад шийдэгдэж өгөхгүй нэлээн том хэрэг гарсан юм.

Аав нь өнгөрснөөс хойш Бэкхён компаниа дүүтэйгээ удирдахаар болж түүнд томоохон ачаа ирсэн нь энэ байлаа.

Бэкхён арай хийж ажлаа дуусгаад жолоочоо дуудан гэрийн зүг яаравчлав. Учир нь Арим түүнийг хичнээн оройтсон ч унталгүй хүлээдэг болохоор түүнийгээ ядраахыг хүсэхгүй байлаа.

Гэрийнхээ гадаа ирээд Бэкхён хаалганыхаа кодыг хийх гэж байтал Арим түүнээс урьтан хаалгаа тайлах нь өдөр бүр ирэх цагийг нь мэддэг болсон болохоор л тэр.

Арим: Ирчихэв үү? (Инээмсэглэх)

Бэкхён тийм гэсэн шиг толгой дохиод дотогш ороход Аримын хийсэн хоол хамрыг нь цоргино.

Бэкхён: Унтаж бай гээд байхад.

Арим: Орой ядраад ирж байхад чинь гол цэнэглэгч нь унтчихвал муухай биз дээ

-Өнөөдөр их ядарсан уу?

Арим Бэкхёны хүрмийг өлгөнгөө  ийн асуухад

Бэкхён Аримд эрхлэх аядан хошуугаа унжуулаад толгой дохив.

Арим: Бурхан минь. (Инээх) Ядарсан ч гэсэн хүнд эрхлэхээ сайн мэддэг хүн шүү.

Бэкхён: Чамд эрхлэхгүй бол өөр хэндээ эрхлэх юм?

Арим: "Тийм дээ. Ядарч байгаа хүнийг эрхлүүлж л өгөхөөс." гээд Бэкхёны уруул дээр зөөлөн үнслээ.

Бэкхён: Хоёулаа шууд унтацгаая тэгэх үү?

Арим: Хоолоо яах юм?

Бэкхён Аримын чихэнд уруулаа ойртуулан: Би хоол биш чамайг идмээр байна.

Арим: Муу гаж донтон.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now