22-р хэсэг

541 37 0
                                    

[Бэкхёны талаас]

Ѳлгѳѳний нар нүүрэн дээр  тусан сая л нэг нойрноосоо сэртэл тэр хажууд байсангүй.

Түүнийг хайн эмчилгээний тасаг руу очиход  хариуцсан  сувилагч нь "Саяхан эмчилгээгээ хийлгэчихээд ѳрѳѳ рүүгээ явсан." гэлээ.

"Зѳрчихсѳн юм байхдаа." (Бувтнах)

________________________________

[Аримын талаас]

Түүнийг хажууд тайван гэгч нь унтаж байсан болохоор сэрээхийг хүссэнгүй. Тэгээд ч надаас болоод хэдэн хоног нойргүй явсан юм чинь ядарч байгаа байх гэж бодоод аль болох чимээгүйхэн тэрэнцрээ ойртууллаа. Суух гэж нэлээдгүй зовсон ч ямартай сууж тэргэнцэрийнхээ дугуйг хоёр гараараа түлхэн ѳрѳѳнѳѳс гараад эмчилгээний ѳрѳѳг зүглэлээ.

Тэнд надтай зэрэгцэн хэд хэдэн ѳвчтѳн байх бѳгѳѳд зарим нь саяхан л хагалгаанд орсон гэлтээ толгойгоо боолгосон байв.

-------------------------//-//---------------------
Эмчилгээгээ хийлгэчихээд ѳрѳѳ рүүгээ буцъя гэсэн ч түүнийг унтаж байхад чимээ гаргаад сэрээчих байх гэж бодоод гарахаар шийдлээ. Гадаа сэвэлзүүр салхитай ч  дулаахан байв.

Нарны илчинд зовхи бүлээцэх нь  таатай байсан учир хэсэг нүдээ анин наранд нүүрээ ээж байтал

: Эмч чамайг хамаагүй гадаа гарч болохгүй гээд байхад бас яагаад гараад ирсэн юм бэ?

Намайг эргэж харахад

Бэкхён: Чи ч хүний үгэнд орохгүй хүн юм аа.

Би: Таныг сэрээчих байх гэж бодоод  ѳрѳѳндѳѳ буцаж оролгүй гараад ирсэн юм.

Бэкхён: тэгсэн ч гэсэн цаашдаа хамаагүй ганцаараа гарах хэрэггүй. Хэрвээ гарах болвол заавал надад хэлж бай ойлгосон уу?

Би: Ойлголоо.

Бэкхён: Хүний санаа зовоогоод ямар их хайсан гэж бодож байна.

Би: Уучлаарай.

Бэкхён нэг санаа алдаад: Ойрд алхах дасгалаа хийгээгүй юм байна. Хоёулаа алхах уу?

Би: Энд үү?

Бэкхён: Ѳѳр хаана гэж. Тэгээд ч ѳнѳѳдѳр алхахад сайхан ѳдѳр байна.

Би: тэ.гвэл ч.

Бэкхён намайг тэргэнцрээс босгон гараас минь түшлээ. Удаан алхаагүй болоод ч тэр үү? хѳл дээрээ тогтох тийм ч амар байсангүй. Түүнээс түшин бага багаар урагшилах бүрд тэр  намайг урамшуулах үг хэлж байлаа.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now