5-р хэсэг

825 60 4
                                    

//Аримын талаас//
Бид гурав кино үзчихээд сонирхолтой хэсгүүдийг нь ярьж, Наёон гол дүрийн эгчийн гаргадаг хачин гэмээр царайг дуурайж үзүүлэн, би бас түүнийг даган тэнэг тэнэг царай гаргаж  бие биенийгээ шоолж явсаар аль хэдийн гэртэй ирсэн байлаа. Бэкхи Наёон бид хоёртой цуг хонохоор болж бид гурав оройн хоолоо хамтдаа хийгээд, болж байх хооронд нь буйдан дээр суун зурагт үзлээ.
Би: Бэкхи маргааш ах чинь сургуульд дээр ирчихвэл яанаа?
Бэкхи:Харин ээ. Хэрвээ чамтай уулзъя гээд байвал надад хэлчих. Би чиний оронд очоод "Дахиж манай найзаар оролдохоо боль гээд хэлчихъе"
Би: (Инээмсэглэн)  Тэгээрэй тэгвэл чамд даатгалаа. Наёон аа~ хоол болсон байна уу үзээдэх дээ?
Наёон: Залхуу юм чинь өөрөө үзээч би ганцаараа идэх гэж байгаа юм уу?
Бэкхи: За би үзчихээд ирье ээ.
Би: Заза тэг тэг.
Бид гурав хоолоо идэж дуусаад унтахаар болж маргаашийн хичээлдээ бэлдчихээд унтацгаалаа.
//Бэкхёны талаас//
Кай: Алив хурдан хөдлөөч дээ.
Би: Хичээж л байна шдээ. Энэ чинь шал утгагүй тоглоом байна.
Кай: Утгагүй биш чи л тоглож чадахгүй байгаа юм.
Би: Хнн болъё оо болъё. (Босоод зурагтны залгуурыг салгалаа)
Кай: Хөөе яагаад салгачихаж байгаа юм бэ? Хүн яг ялах гэж байхад чинь.
Би: Надад хамаагүй ээ. Би өөрөө ялахгүй тоглоом тоглох дургүй.
Кай: Шударга бус юмаа.
Би: Заза би явлаа. Маргааш нөгөө охинтой уулзана.
Кай: Дахиад уу? Өмнө үсдүүлчихээд айхгүй байна уу?
Би: Харин лдээ. Гэхдээ л уулзмаар байна.
кай: Хачин хүн шүү. (Толгойгоо сэгсрэх)
//Аримын талаас//
БОСООД БОСООД!!
- Ёоо бас хэн бэ? Жаахан унтаадхъя аа. Цаг дөнгөж 06:00 л болж байна шдээ. (Нойрмог дуугаар)
Бэкхи: Гурав тоолохын дотор босохгүй бол гижигдэнэ шүү.
- Би жаахан унтъя л даа.
Бэкхи: нэг.
Хоёр.
Гурав. Би өршөөхгүй шүү. Гээд миний хөнжлийг хуу татаад дээр мордон намайг гижигдэж эхэллээ.
- За за би бууж өглөө. Одоо болноо. (Инээх)
Бэкхи: За тэгвэл босоод хувцсаа өмсөөд доошоо буугаад ирээрэй. Наёон хоол хийж байгаа.
- Ммм (толгой дохих)
#Сургууль дээр#
Хичээлүүд ордогоороо орж үдийн цайны цаг боллоо.
Би нөгөө хоёртойгоо доош буугаад идэх хоолоо авчихаад ширээндээ суулаа.
Бэкхи: Аримаа чи анзаарахгүй байна уу?
Би: Юуг?
Наёон: Түрүүнээс хойш чамайг тэр хүүхэд ширтээд байна шд.
Бэкхи: Харагдаагүй хүүхэд байна. Чамайг сонирхоод байгаа юм байхдаа.
Би: За юу гэж дээ. Намайг биш та хоёрын нэгийг л сонирхож байгаа биз. (Хоолоо идэх)
Наёон: Үгүй ээ чамайг л хараад байна даа.
Би: Заза би дуусчихлаа. Анги руугаа орлоо шүү.
Бэкхи: Тэгвэл би ч бас орлоо.
Наёон: Та хоёр явчихаар чинь би ганцаараа үлдэх нь ч хаашаа юм. Цуг явъя.
*
*
*
Сүүлийн цаг математик орж багшийн өгсөн бодлогуудыг бодож дуусаад ангиас түрүүлж гарлаа.
Ангиас гараад Бэкхи Наёон хоёрыг хүлээгээд гадаа сандал дээр суун ном уншаад сууж байтал
??: Би чамайг өдөр хоолны зааланд харсан юм байна.
Би дээшээ хартал өдрийн нөгөө хоёрын надруу ширтээд байна гээд байсан хүүхэд зогсож байлаа.
??: Намайг Жон Жонгүг гэдэг.
Би: Хан Арим гэдэг.
Жонгүг: гоё нэртэй юм аа. Би хажууд чинь сууж болох уу?
Би: Тэг тэг.
Жонгүг миний хажууд суугаад: Ямар ном уншиж байгаа юм.
Би: Зохиолын ном. Хааяа зав гарвал уйдахгүйн тулд уншдаг юм.
Жонгүг: Ммм. Найзууд чинь арай гарч ирээгүй байгаа бололтой.
Би: Тиймээ.
Түүнтэй иймэрхүү юм яриад сууж байтал өөр нэг хүүхэд: Жон Жонгүг!! (орилох)
$:Хааччихдаг юм бэ? Намайг орхиод явчихлаа гэж бодлоо шдээ.
Жонгүг: Харин тэгээд л энд хүлээгээд байж байлаа шдээ.
$: Намайг байхгүйд шинэ найзтай болоо шив. Гээд надруу харлаа.
Жонгүг: Арим гэдэг юм. Манай эсрэг талын анги.
$:Мэднээ. Тэр хөвгүүд дунд их алдартай шдээ. Юу ч гэсэн өөрийгөө танилцуулъя. Намайг Жон Хусог гэдэг.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now