32-р хэсэг

339 25 2
                                    

Орон дээр хэсэг өвдгөө тэврэн сууж байгаад орны хажуудах шүүгээн дээрх утсаа авахдаа түүний үлдээсэн бичгийг хараад уурандаа уншилгүй шууд базаж орхив.

Хүнийг тоох ч үгүй орхиод явсан байж.

Утсаа асаан цаг харахад арван цаг болж байлаа. Өлсөөд байсан болохоор залхуутай гэгч нь орноосоо босон доош бууж гал тогоо руу зүглэв. Ширээн дээрх уснаас нэг аяганд хийж аваад ууж байтал хаалга онгойн гаднаас тэр ууттай зүйлс барьсаар орж ирлээ. Түүнийг гэнэт орж ирсэнд золтой л усандаа цацчихсангүй. Аягаа ширээн дээр тавихтай зэрэгцэн тэр ууттай зүйлсээ эмхлэн хөргөгчинд хийнэ.

Би: Яваагүй байсан юм уу?

Намайг гайхан асуусанд Бэкхён над руу харалгүй
-

   Удахгүй явнаа. Хөргөгч хоосон байсан  болохоор ойр зуурын юм авчихлаа. Одоохондоо ажил олоогүй байгаа биздээ?


Би: "Чамаас гуйсан гуйгаагүй надад мөнгө байгаа. Яах гэж ийм хэрэггүй зүйл хийж байдаг байнаа." гээд хөмсгөө зангидахад тэр санаа алдсаар авчирсан зүйлсээрээ өглөөний цай бэлдэж эхэллээ.

Би: Явлаа гэсэн биздээ. Тэгээд яваач!!

Бэкхён өндөг шаран зогсохдоо "Чамтай ярилцах зүйл байна." гэлээ.

Түүний үе үе хөмсгөө зангидах нь өчигдөр хэр их уусантай нь холбоотой болов уу. Хөдөлж ядаад байсан нь ядаргаатай санагдан түүний дэргэд очин түлхээд
"Алив би хийе." гэхэд тэр

Бэкхён: Хэрэггүй ээ би чадна.

Би: Өчигдөр их уусан биздээ. Царай чинь сайнгүй байна. Шарталтандаа ухаан алдаж унаад надаар асруулж төвөг удмааргүй байвал тэр ширээн дээр очоод зүгээр сууж бай.

Тэр хэсэг хажууд зогсож байгаад үнэхээр л хэцүү байсан бололтой миний үгэнд орж  ширээний ард суугаад хийж буй үйлдлийг минь ажиглана. Би түүн рүү хааяа хааяахан харж бэлэн болсон өглөөний цайгаа өмнө нь тавилаа. Тэгээд эргэж буцалж буй цутангаа хутгачихаад түүний өөдөөс харан суухад тэр ярьж эхлэв.

Бэкхён: Хадам аавтай уулзсан.

Аавын талаар дурдсанд болсон явдал санаанд орон уур хүрч хөмсөг зангирах аж.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now