20-р хэсэг

663 38 0
                                    

-"Би гарч болох уу?" Арим цонхруу харангаа ийн хэлэх бөгөөд Бэкхён түүний өөгүй цэвэрхэн арьс болон гүн хар нүдийн нь хажуугаас нь ширтэнэ. Хэдий осолд ороод бие нь тэнхрээгүй ч Арим урьдын адил үзэгсэлэнтэй хэвээрээ.

Бэкхён: Эмнэлэгт байх хэцүү байна уу?

Арим: Уйдаж байна. Өдөржин эмнэлгийн өрөөнд байх дэндүү уйтгартай юм. Бид ядаж салхилаж болохгүй гэж үү?

Бэкхён: Ойлголоо хамтдаа гарцгаая.

Бэкхён тэргэнцэр авчиран Аримыг суулгаад ноосон цамц өмсүүлж хөл дээр нь нимгэн хөнжил тавин эмнэлгээс гарлаа.

Тэд эмнэлгийн гадаах сааданд ирэв.
Бэкхён Аримыг усан оргилуурын хажуудах сандалны ойролцоо зогсоон өөрөө сандал дээр суух аж.

Арим тэдний эсрэг талын сандалд суух залуу хосыг хараад гэдсэндээ хүрэв. Учир нь тэдний өөдөөс харсан хосын эмэгтэй нь жирэмсэн байх бөгөөд залуу нь эмэгтэйн гэдсийг чагнан хоорондоо юм ярин инээлдэж байлаа.

Бэкхён Аримын байдлыг ажсан бололтой гунигтай нүдээр түүн рүү ширтэж, дотрыг нь хоросгох мэт энэ их шаналал хайртай эмэгтэйг нь бас өвтгөхвий гэхээс тэр бага зэрэг түгших аж.

*******

Тэд гадаа удаан суусангүй. Тэр өдрийн тэнгэр тийм ч таатай байгаагүй учир хосууд эмнэлэгийн өрөө рүүгээ буцхаар шийдсэн юм.

Бэкхён Аримыг өрөөнд оруулж өгөн хөнжлөөр хучиад өрөөнөөс гарлаа.

Өрөөнөөс гараад удаагүй байхад утас нь дуугарч дэлгэцэн дээрх нэрийг харан Бэкхёний хөмсөг нь зангирч ирлээ.
Тэр удаан бодсонгүй шууд л тасалж орхив. Гэсэн ч цаад хүн нь бууж өгөлгүй залгасаар л байсанд түүнд аваахаас өөр арга байсангүй.

Бэкхён хөмсгөө зангидсан чигээрээ утсаа аваад

Бэкхён: "Дахиж залгах хэрэггүй. Чи бид хоёрын харьцаа дууссан." Гээд утсаа салгах гэтэл

-Битгий тасал! Яг одоо утсаа таслах юм бол би наана чинь оччих нь шүү!

Бэкхён: Юу хүсээд байгаа юм?

-Би чамайг санаад байна.

Бэкхён: Жина одоо больж үз. Хоёулаа энэ харилцаагаа дуусгах ёстой. Би чам дээр очиж чадахгүй.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now