1-р хэсэг

1.8K 83 4
                                    

Дийд!!! дийд!!!

-Сэрүүлэг?? Бэк босоорой. Өглөө болчихлоо. (хажуу талаа тэмтрэх)Юу вэ? бас ажил дээрээ хоносон юм байхдаа эсвэл эрт явсан юм болов уу? Ядаж өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байгаа болов уу?
Энэ хүн бол би. Намайг Хан Арим гэдэг 24 настай. Би 3 жилийн өмнө гэрлэсэн. Би нөхөртөө маш их хайртай. Учир миний нөхөр гэх хүн бол төгс гэхэд дэндүү төгс нэгэн бас их эгдүүтэй. Магадгүй би тийм болохоор нь л ийм их хайртай байх хэхэ
__________________________________________
Арим босон шүршүүрт орсоныхоо дараа өглөөний цайгаа бэлдлээ.
Тэгээд утсаа аван нөхрийнхөө дугаарийг хийн залгав.
Дүүд дүүд
Бэк: байна
Арим: Аан Бэкхён аа~ завтай байна уу?
Бэк: Гайгүй ээ гэхдээ удахгүй хуралд орох гэж байна.
Арим: Өчигдөр бас л ирж хоноогүй юм уу?
Бэк: Намайг ажилтай байгааг чи мэдэж байгаа шдээ.
Арим: Гэхдээ жаахан ч гэсэн зав гаргаж болохгүй юм уу? 
-Өнөөдөр л ганцхан зав гаргаад гэртэй хүрээд ирээч. Тэгэх үү?
Бэк: Болохгүй ээ өнөөдөр хувьцаа эзэмшигчидийн чухал хуралтай. Заза хуралд орох цаг болох нь тасаллаа. Хайртай шүү.
Арим: хөөе байна уу? Чи бид хоёр гэрлээд гурван жил болж байнш дээ.  Өө салгачихлаа. Өөдгүй юм бэ? Ийм өдөр ажилтай гэнэ шүү. (урвуу царайлах)За юу ч гэсэн гарч хүнс цуглуулангаа өөртөө зах зух юм авъя. Хань татчихаар хүн чинь хэн билээ. Аан Наёон руу залгая.(утсаар ярих)
Наёон: Байна. Миний хөөрхөн найз ямар хэргээр залгаав(нялуунаар)
Арим: Надтай ханиндаа дэлгүүр хэсэхгүй биз.
Наёон: Хөөх Хан Арим дэлгүүр хэсээд л юу болоов. Чи уул нь ийм юманд дургүй биздээ.
Арим:Тэр яах вэ? Өнөөдөр миний хувьд чухал өдөр болохоор сайхан харагдах хэрэгтэй гж бодсон юм.
Наёон: Заза найз нь цагийн дараа очоод авъя.
Арим:  за хүлээж байя.
Хэсэг хугацааны дараа Наёон ирж бид хоёр тавхайгаа эргэтэл гадуур явж явж сая нэг юм гэртэй орж ирлээ. Бид ширээгээ засч аль болох романтик орчин бүрдүүллээ.
Наёон: Уг нь  ийм юмыг чинь эрэгтэй нь хийх ёстой биздээ. Бэкхён ч өөдгүй юм даа. Ажилтай ч гэсэн ийм чухал өдрийг. Ингэхэд цаадах чинь ирэх юм уу?
Арим:  Ирнээ. Хэдий ажил гэдэг ч тэр чухал өдрүүдийг хэзээ ч мартдаггүй. Нэгэнт бэлдчихсэн юм чинь одоо яая гэхэв дээ.
Наёон:  ёстой нэг энэ ертөнцөд миний найз шиг ухаалаг сайхан сэтгэлтэй эмэгтэй хаанаас ч олдохгүй байхаа. 😇😇😇За за найз нь ариун цэврийн өрөө орчихоод ирье.
з/т
Арим өрөөндөө ороод Бэкхёнтой авхуулсан зургаа харан санаа алдан сууж байтал түүний утсанд мессеж ирэв. Хартал үл таних хүнээс зураг ирлээ. Уг зурган дээр Бэкхён нэг эмэгтэйтээ тэврэлдсэн байх бөгөөд. Доор нь "чамаас залхаад эхэлсэн бололтой. Хан Арим" гэсэн байлаа. Арим танихгүй хүнээс нөхөр нь жаргалтай нь аргагүй өөр эмэгтэйтээ байх зураг ирсэнийг хараад гайхахын хажуугаар нөхрөө мөн эсэхэд эргэлзэж байв.
АРИМ- ЧИ ХЭН БЭ?
                      !!!!- миний хэн байх тийм чухал хэрэг үү? Нөхрийн чинь байгаа буудлын хаягийг явуулъя. Очоод өөрөө учрыг нь олно биз. Ийм зэргийн тус үзүүлж байгаа нь их юм гэж бод. Яаравчилхыг хүсье.
Арим юу хийхээ мэдэхгүй байлаа. Нүдэнд нь аль хэдийн нулимс хуралдаж. Бие тэр чигтээ хөшиж орхив. Түрүүний хүн миний нэрийг бас нөхрийг нь таниж байсанд гайхаж бас айж байсан юм. Гэхдээ хамгийн гол нь түүний нөхөр өөрийг нь хуурч байгаа гэсэн бодол толгойг нь дүүргэж,
байхад гаднаас Наёон орж ирээд нүд нь нулимсаар дүүрэн утас руугаа ширтэх  найзыгаа хараад, утсыг нь булааж аван
Наёон: Муу адгийн амьтан эхнэр нь гэртэй хүлээгээд байж байхад өөр эмэгтэйтээ явж байдаг бүүр тэврэлдсэн шүү. Чухал өдрүүдээ хэзээ ч мартдаггүй гэлүү. Хнн мөн санаваа. Бүүр уур хүрчихлээ. Алив явья Аримаа.
Арим: Хэрэггүй ээ би явж чадахгүй айж байна. (Уйлах) Тэр мөн байвал би яах юм бэ?
Наёон: харваас мөн байгаа биздээ. Найзыг минь гомдоосон хүнийг яадгийг үзүүлээд өгье лдөө.
Арим: хаана байгааг мэдэхгүй шдээ.(Сул дуугаар) гэхэд утас дуугарч мессеж ирлээ. Мэдээж буудлын хаягийг нөгөө үл таних хүнээс явуулсан байлаа.
Наёон:  алив хувцсаа өмс энэ буудал руу явъя гэсээр Аримыг чирэн гарлаа.
-Замд-
Наёон утсаар ярих: Хөөе Бён Бэкхи ах чинь одоо хаана байгааг мэдэх үү?
Бэкхи:  Юу болсон юм гэртэй байгаа байлгүй дээ.яагаад ахыг асуугаад... үгийг нь таслан
Наёон: Чи дүү нь байж ахынхаа хаагуур юу хийгээд яваад байгааг ч мэдэхгүй. юу болсон юм гэнэ шүү. Ах чинь өнөөдөр ажилдаа ирсэн үү.
Бэкхи: Өчигдөр чөлөө авсан би Аримтай байгаа гэж бодсон юу болсоныг тайлбарлаадхаач дээ.
Наёон: тэгвэл Бэкхёныг өөр эмэгтэйтээ цуг байгааг,бүүр Аримд ажилтай байна гэж худлаа хэлсэнийг хүртэл мэдэхгүй юу? Яг одоо энэ **** буудалд хүрээд ир.
Бэкхи: Юу???ӨӨР ЭМЭГТЭЙ. Энэ ахыг дээ. За одоохон одоохон очлоо.
Утсаа таслах
Наёон: Ёстой нэг. Аримаа  юу ч болсон би чиний дэргэд байгаа учраас санаа зовсны хэрэггүй за юу? хөгийн амьтныг болгоод өгье лдөө.
Арим: очоод хэрэгүй юм биш үү. Би Бэкхёны царайг харахаас айж байна.
Наёон: галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Байдал дээр нь барьж авах хэрэгтэй.
-ирчихлээ буугаад ир.( Аримд хандан)
Арим итгэлгүйхэн машинаас буугаад өөдөөс нь сүндэрлэх зочид буудлыг  хараад зүрх хүчтэй цохилж эхэллээ. Гэтэл хаа нэгтэйгээс Бэкхён нөгөө эмэгтэйтээ инээлдэн гарч ирлээ. Наёон тэр хоёрыг хараад шууд очоод.
Наёон: Хөөе Бён Бэкхён. Гэхэд Бэкхён Наёоныг таниад бас ард зогсох над руу хараад царай нь барайлаа.
-Чи яаж ийм зүйл хийж чадаж байна аа. (Наёон хэлж байна)
Бэкхён чимээгүй зогсоно. Харин цуг явж байгаа эмэгтэй нь ард нь ёжтой гэгч нь инээмсэглэж байлаа
Наёон: Эхнэртэй байж хэнэг ч үгүй энэ эмэгтэйтээ. Би чамайг эхнэрээ хуурах ийм арчаагүй амьтан гэж бодсонгүй. Ажилтай гэсэн билүү. Тиймээ чи их сайхан ажилтай болж. Араар тавилт
Арим: (Наёоны гараас татах) одоо болноо. Наёон аа энэ бидний асуудал.
Бэкхён яг л гэм хийсэн хүүхэд шиг харагдаж байлаа.
Арим: Бэкхёнаа хоёулаа салъя.(нулимс урсах)
Бэкхён сая л нэг:  Юу??
-Аримаа тэр чинь юу гэсэн үг вэ?  би чамд бүхнийг тайлбарлъя.
Арим: Юуг тайлбарлана гэж. Өчигдөр гэртэй хоноогүйгээ юу?, Эсвэл яагаад худал хэлснээ юу? Чамайг тайлбарлалаа гээд би чамд итгэнэ гэж бодож байна уу? Энэ байгаа байдал чинь бүхнийг хэлээд өгчихөж байгаа юм биш үү.(нулимс урссаар)
Бэкхён: Чи намайг сонсох ёстой чи буруугаар ойлгоод байна.
Арим: Би юуг ч буруу ойлгоогүй гэж бодож байна. Надаас залхсан нэгэнтэй цуг амьдрах бодол алга. Би чамд дахиж итгэхээс айж байна.(явах)
З/т
Энэ үед Бэкхи хүрч ирэв. Тэр Аримийн өмнө ирээд: Юу болсон бэ? Гэхэд Арим хажуугаар үг хэлэлгүй уйлан өнгөрлөө. Наёон Аримын араас гарах гэж байхад Бэкхи зогсоогоод. Арим ах хоёр салхаар болчихсон юм уу? Гэж асуухад Наёон: (Бэкхён руу хараад ) юу болсоныг ахаасаа асууна биз. Гээд мөн орхин явлаа. Наёон буудлаас гараад Аримын ардаас гүйцэж очин Аримаа миний машинд суучих, хоёулаа цуг явъя. гэхэд Арим: Хэрэггүй ээ. Би ганцаараа баймаар байна. Гээд такси бариад яваад өглөө………

❤️//Хайр//❤️ [completed] حيث تعيش القصص. اكتشف الآن