28-р Хэсэг

531 38 2
                                    

Чанёол Бэкхён руу хараад
Чанёол: Би И Жинад хайртай. Харин та түүнийг зүгээр л... Өөрийнхөө зугаа цэнгэлд ашигласан. Хүн хайртай хүнээ тэгэж доромжлуулчихаад байхад нь зүгээр сууна гэж үү? Тэр эмэгтэй ямар их зовлон амссаныг нь мэдэх үү?
- Харин ч түүний дэргэд эхнэр чинь хэтэрхий бага зовлон амсаж байна.

Бэкхён энэ удаад үнэхээр тэвчээгүй болохоор тэднийг зааглах шилэн хоргыг чанга гэгч нь цохилоо.

Бэкхён: Тэгээд... надаас л тэр өшөөгөө авахгүй яасан юм? Арим ямар буруутай гэж тийм зүйл хийж байгаа юм бэ?

Чанёол юу ч үгүйлэхгүй харцаараа түүн рүү хараад: Таны өөрөөсөө ч илүү хайрладаг үнэтэй зүйлийг чинь үгүй хийчихвэл та тэрнийг минь жаахан ч гэсэн үнэ цэнэтэй болгож харна гэж бодсон юм. Хайртай болохоороо би түүний сонголтыг хүндэтгэсэн. Тэгээд саад болоод байсан Аримыг зайлуулчихвал түүнийг минь бага болов анхаарна гэж бодсон. Ийм сонголт хийхэд ямар хэцүү байсныг мэдэх үү? БИ ӨӨРӨӨСӨӨ ЯМАР ТОМ ЗОЛИОС ГАРГАСАНГ МЭДЭХ ЮМ УУ?
Юу ч мэдэхгүй юм байж...

Чанёол чанга хашгичсанаас болж гүрээний нь судас тодорч нүд нь улайссан байлаа. Нулимс аягыг нь дүүргэх мөчид тэр нуух гэсэн мэт доош хараад
Чанёол: Бүгд чиний буруу (Бэкхён руу харах) анхнаасаа бидний дундуур орж ирэх хэрэггүй байсан юм.
-Түүнээр оролдоод үзээрэй! Миний эмэгтэйгээр оролдвол би чамайг яасан ч өршөөхгүй шүү!!!

Түүний нүд өшөө хорслоор дүүрсэн байлаа. Одоо түүнд хайртай эмэгтэйгээ хамгаалах үүнээс өөр арга байхгүй.

Чанёол: "Өөр надаас сонсох зүйл үлдээгүй байх. Би ингээд явлаа." гэсээр сандлаасаа босон  уулзалтын өрөөг орхилоо. Харин Бэкхён байгаа газраа гацчихав. Тэр өмнө нь Чанёолыг ингэтлээ уурлаж байгааг огт харж байгаагүй аж.

Сэүн түүний дэргэд ирэн

Сэүн: Уулзаад хэрэггүй гэж хэлсэн биздээ. Та хоёр хоёулаа миний хувьд чухал хүмүүс болохоор хэний чинь талд орохоо мэдэхгүй байна. Ямартай ч ингээд больсон нь дээр байх. Анхнаасаа л таны буруу шүү дээ. Тэр эмэгтэй ахын найз бүсгүй байсан. Гэтэл та түүнийг нь мэдсээр байж... Ёстой нэг!! Галзуурах нээ!!

Сэүнд ч мөн адил энэ байдал төвөгтэй санагдаж байлаа.

Бэкхён Сэүн рүү хараад: Чиний зөв би л бүх юмны буруутан, бүгд миний буруу гэхдээ тэр эмэгтэйг яасан ч зүгээр орхиж чадахгүй нь. Ямар ч аргаар хамаагүй-

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now