26-р хэсэг

523 40 4
                                    

Урсгах нулимсын чинь тоог цөөлөх ийн тулд хийх хамгийн зөв сонголт юу вэ?? Би чамаас холдох уу?? Аль эсвэл....

"Би мэдэхгүй байна. Чамд бүхнийг яаж тайлбарлахаа... Бас чиний өмнө хийсэн нүглээ..."

Арим юу ч илэрхийлэхгүй харцаар түүн рүү ширтэх аж. Түүнд одоо уйлж гомдох ямар ч тэнхэл үлдээгүй нь тэр...

Эмнэлгийн орон дээр толгой нь хүндүүрлэн сэрэхдээ тэрээр өмнө огт бодож байгаагүй зүйлээ хийх талаар бодож эхэллээ. Түүнд одоо энэ бүхнийг тэвчих хангалттай шалтгаан байхгүй.

Бэкхён сандарсаар эмнэлгийн дээвэр рүү хамаг хурдаараа гүйн, дээш гарч, хаалга нүүрэнд тулах хүртэл түүнийг 'өөртөө аюултай зүйл хийгээгүй байгаасай' гэж байн байн залбирч байлаа.

Нэг түлхсэн ч хаалга онгойсонгүй.
Цоожтой болохоор тэр шүү дээ.

Бэкхён галзуу юм шиг хаалгыг нүдэн Аримын нэрийг дуудна...

"АРИМАА ГУЙЯ!!! ХААЛГАА ОНГОЙЛГООЧ!!"

"ГУЙЖ БАЙНА. БИТГИЙ ТИЙМ ЗҮЙЛ ХИЙГЭЭЧ ДЭЭ!! ҮХЭХ ЁСТОЙ БОЛ ТЭР НЬ БИ БАЙХАД ЯАГААД ЧИ ИЙМ ЗҮЙЛ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?"

Хаалга нүдэж зогсох түүнд цаг алдаж байгаа юм шиг санагдсан тул хананд бэхлэгдсэн яаралтай үед ашигладаг сүхийг шилэн хоргыг нь хагалж аваад хаалганы түгжээг цохиж эхэллээ. Түгжээ эвдэрч хаалга онгойход Бэкхён шууд л дээвэр рүү гүйв.

Арим жаахан л хөдлөхөд унахаар зогсож байсан түүнийг үнэхээр их айлгасан юм. Бэкхён түүн рүү дөхөхөд

Арим: БИТГИЙ ОЙРТ!!
- НАДАД ОЙРТОХ ХЭРЭГГҮЙ!! ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. гэхэд

Бэкхён сандарсаар: Гуйя. Буугаад ир!! Хоёулаа ярилцъя. Аримаа ийм зүйл битгий хийгээч дээ.

Арим: Надад одоо чамтай ярилцах тэнхэл алга. Би дахиад тэвчихгүй нь... (Хоолой нь зангирах) Би... Яагаад заавал би ингэж шаналах ёстой гэж? Би юуг буруу хийсэн болоод ингэж их зовж байгаа юм бэ? сүүлчийн үгээ хэлэхэд Арим аль хэдийн нулимсаа удирдаж чадахаа больсон байв. Сэтгэл дэх шаналал бүрийг нь уусгасан тэр шингэн хацрыг нь зуран урссаар дусална.

Бэкхён түүнд ойртож чадахгүй нь.. Жаахан л буруу үйлдэл хийвэл хайртай эмэгтэй нь үхнэ.

Бэкхён: Бүгд миний буруу... Би чамд энэ талаар аль эрт хэлэх ёстой байсан юм...

Тэр ч мөн адил уйлж байлаа. Ганц шөнийн алдаа нь түүнд ийм их хохирол учруулна гэж тэр зүүдлээ ч үгүй биз.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now