8-р хэсэг

689 45 1
                                    

Хичээл ч тарж ном дэвтэрээ цүнхлэн ангиас гарлаа. Бэкхи ч ангиасаа гарч ирэн намайг сугадаад: за тэгээд та хоёр дээвэр дээр хоёулахнаа үлдээд юу хийв дээ.
Би: Юу хийхэв ахын чинь инээдтэй яриаг л сонссон.
Бэкхи: Тэр юу гэсэн юм?
Би: Арван дөрвөн хоногийн дотор намайг өөртөө дурлуулах юм гэсэн. Гэхэд Бэкхи бид хоёр бие биерүүгээ хэсэг харж байгаад чанга гэгч инээлээ.
Бэкхи арай хийж инээдээ бариад: Дурлуулах гэнээ. Чамайг уу? Хэр баргийн хүнд дурлаад байдаггүй охиныг ах маань арван дөрөвхөн хоногийн дотор өөртөө дурлуулах юм уу? хаха ёооё элэг элэг (гэдсээ барих)
Би: Харин тийм. (Инээх)
Бэкхи: Ах нээрээ. Тэгээд хэзээнээс эхлэх юм?
Би: Одоо тэр намайг ирж авна. Тэгэхээр нь л хэр тэвчээртэйг нь үзье.
Бэкхи: Заза тэгвэл би ч та хоёрт саад болоод юу хийхэв. Явлаа.
( түрүүлж явах)
Тэр эргэж хараад"Амжилт" гэж орилоод дараа нь гараараа далалаа. Би хариу даллан сургуулийн хашааны гадаа түүнийг ирэхийг хүлээлээ.
??:Явахгүй юу хийж байгаа юм?
Би тэр хүүхдийн зүг хартал нөгөө царайлаг хүүхэд байлаа. Гэхдээ нэр нь хэн билээ. Бусад зүйлийг нэг сонсоод л цээжилдэг байж хүний нэр тогтоохдоо би үнэхээр муу юмаа. Харин тэр гажигийн нэрийг их амархан цээжилсэн шүү.
Би: Чи чинь нөгөө. Юу... (хэн билээ)
??: Чи нэр тогтоохдоо муу юмаа. За яахав дахиад өөрийгөө танилцуулъя. Намайг Жон Жонгүг гэдэг.
Би: Аан тийм шдээ. Нэрийг чинь санахгүй байсанд уучлаарай.
Жонгүг: Зүгээрээ. (Инээмсэглэх)
((Бурхан минь хүн яаж ийм царайлаг байдаг байнаа. ))( Бодох)
Жонгүг: Хүн хүлээж байгаа юм уу?
Би: Тиймээ.
Жонгүг: Тэгвэл тэр хүнийг чинь иртэл цуг хүлээе.
Би:  Баярлалаа.
Жонгүг: өө мартах шахлаа. (Цүнхээ ухах)
"аан энд байна" гээд нэг ном гаргаж ирлээ.
"Май энийг чамд"
Би: Энэ чинь ??
Жонгүг толгойгоо дохиод: Хамгийн сүүлд гарсан хэсэг нь.
Би: Хөөх чи бас уншдаг юм уу?
Жонгүг: Үгүй ээ. Би иймэрхүү номонд тийм ч дуртай биш.
Би: Тэгвэл яагаад авсан юм. Надад өгөх гээд авсан юм уу? Би энэ манганы сүүлийн хэсгийг авах гээд чадаагүй юм. Гэхдээ яаж мэдэж? гээд түүн рүү хариулт нэхсэн харцаар харахад.
Жонгүг: Тэр нэг юм бий.
//Өнгөрсөнд//
-Авах уу? Болих уу? Яах вэ? ёстой нэг. (Үсээ сэгсийлгэх)
Худалдагч: Хөөе чи авах үгүйгээ хурдан шийд лдээ. Ард чинь бөөн хүмүүс очерлоод байна.
-Заза дараа л авахаас. Эгчээ би дараа долоо хоногт ирж авбал болох уу?
Худалдагч: Дараа долоо хоног гэхэд наадах чинь дуусчих байхаа. Их цөөхөн ирсэн. Хүмүүс ч их авч байгаа.
- өө  заза (урвуу царайлан номын дэлгүүрээс гарах)
//Өнгөрсөн төгсөв//
тэгээд л чамайг тэр үед их гонсойсон харагдахаар нь  авчихсан юм.
Би: Мааш их баярлалаа. Би хурдхан шиг уншчихаад буцаагаад өгнөө.
Тэр хоёр гараа урдаа савчуулаад:  үгүй дээ наадах чинь миний чамд зүгээр өгч байгаа юм. Ийм юманд сонирхолгүй гэж хэлсэнсшдээ. Чи бүүр ав.
Би инээмсэглээд: Баярлалаа. Гээд түүний өгсөн номыг тэвэрлээ.
Энэ үед нэг машин бидний өмнө зогслоо.
Дотроос нь Бэкхён гарч ирээд миний гарнаас хүчтэй татаад машиндаа суулгах гэхэд нь Жонгүг түүнийг зогсоогоод: Та хэн бэ?
Аан Аримаа чиний хүлээж байсан хүн энэ хүн юм уу?
Бэкхён: Чи хэн юм?
Жонгүг: Би Аримын найз. Түүнийг хүчээр ингэж авч явах нь бүдүүлэг гэж бодохгүй байна уу?
Бэкхён инээгээд:  Тэгвэл би тэрний найз залуу нь байна яаж авч явахаа би өөрөө мэдье. Гээд намайг машинд суулгав.
Жонгүг надад их санаа зовсон харагдахаар нь би түүнд: Зүгээрдээ. Одоо яв. Гээд инээмсэглэлээ.
Машин хөдөлж би ард үлдэх түүний тусгалыг машины толинд харсаар  удалгүй тэрний бараа алга болж эхлэхэд би урагш харлаа.
*
*
*
- ХӨӨЕ ХУРДАА БАГАСГААЧДЭЭ!!
Тэр хариу хэлсэнгүй машинаа улам л хурдлуулна.
-ҮХЭХИЙГ ХҮСЭЭ ЮУ? ЖААХАН УДААН ЯВААЧ!!!
Тэр бас л хариу хэлсэнгүй.
- ҮХМЭЭР БАЙВАЛ ГАНЦААРАА ҮХ. БИТГИЙ НАМАЙГ АВЧ ҮХЭХ ГЭЭД БАЙ. СОНСОЖ БАЙНА УУ? ХӨӨШ!!
Тэр машинаа огцом хажуу тийш залан зогслоогоод: Тэр хэн юм? Хэн болчихоод чамайг өөрийнхөө найз гээд байгаа юм?
Би: Хэн байх нь танд ямар хамаатай юм. Би буулаа. (Гээд машинаас буух гэтэл тэр хаалгаа түгжчихэв)
Бэкхён: Миний үгийг дуустал нь сонс.
Би: Хаалгаа онгойлго. Надад таны үгийг сонсох хүсэл алга.
Бэкхён: Тэрэнтэй ахиж битгий уулз.
Би: Хэн болчихоод битгий уулз гээд байгаа юм? Та ямар миний найз залуу юм уу?
Бэкхён: ОДООХОНДОО НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ БИШ Ч ГЭСЭН ӨӨР ЗАЛУУТАЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРААД УУР ХҮРЭЭД БАЙНА.
Би:Хэн болчихоод хүн рүү хашгичаад байгаа юм. (Нулимс цийлэгнэх) Хаалгаа онгойлго би явлаа. Онгойлго! Онгойлгооч!! Гээд ууралтал тэр намайг татаад өөртөө наан тэвэрлээ.
Тэр: Хашгичсанд уучлаарай.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now