9-р хэсэг

615 42 6
                                    

Миний талаас
Авга ах болон түүний гэр бүл ширээний ард аль хэдийн суусан байлаа. Тэд аавын ажил хэрэг болон ойрын үед хийх төслөө ярилцана.
Би ээжид туслан хоолны хачируудыг ширээнд өрж эхлэв.
Удалгүй аав ээж бид хоёрыг ширээнд суухыг дохиход  бид  зэрэгцэн суугаад хоолоо идэж байтал
Авга ах: Манай Арим ч том охин болжээ.
Би: Та ч гэсэн их хөгширчээ. (Хоолоо идэх)

Авга: Хаха шогч золиг шүү.

Би: Ингэхэд та яагаад гэнэт цуг хооллъё гэсэн юм. Бас хоолломоор байвал гэртэй урихгүй,  манайд ирсэн чинь ямар учиртай юм? (царайны хувиралгүй асуух)

Авга ах: Т.тэр бол…гэхэд нь (аав яриаг нь таслан)

Аав: Гүй ээ чи чинь авга ахтайгаа яаж ярьж байгаа чинь энэ вэ?

Би: Би буруу юм асуугаагүй л юмсан. Өмнө нь бас ингэж хооллъё гэж ирчихээд таниас мөнгө аваад явсан биздээ.

Авга ахын эхнэр: Үгүй дээ бид мөнгө гуйх гэж ирээгүй. Зүгээр л гэр бүлээрээ хамтдаа нэг удаа ч гэсэн хоолловол сайхан байх гэж бодсон хэрэг.

Гэхэд авга ах нэмэн" Тийм шүү. Чи буруу ойлгосон байна Аримаа" гэлээ.

Би: Тийм л байгаасай даа.

Бүгд хооллож дуусаад би ширээгээ цэвэрлэчихээд өрөөрүүгээ орлоо.

//Зохиолчийн талаас//
Аримыг өрөөндөө орсоны дараа зочид явахаар болж үүдрүү зүглэлээ.
А.Аав: За өнөөдөр сайхан байлаа. Дараа ч бас ингэж хооллоцгооё.

А.авга ах: Тэгэлгүй яахав. Надад ч бас сайхан байлаа.

А.Аав: АРИМАА АВГА АХ ЧИНЬ ЯВАХ ГЭЖ БАЙНА. БУУЖ ИРЭЭД ҮДЭЖ ӨГ!!!

Аримыг бууж ирэхгүй болохоор түүний аав дахин дуудлаа.

А.аав: Хан Арим авга ахыгаа явах гэж байхад бууж ирэхгүй юу чи!!

А.авга ах: Заза зүгээрдээ ахаа угийн бидэндтэй ингэж харьцдаг хүүхэд. Өнөөдөр харин ч зэрэгцэж суугаад хоол идсэн нь сайн хэрэг.
- За бид ингээд явъя даа. (гэрээс гарах)

Тэднийг явсаны дараа Аримын аав ихэд уурласан бололтой дээшээ түүний өрөөний зүг явах гэтэл
А.ээж: Хөгшөөн хэрэггүй ээ. Охин чинь одоо л нэг гэртэй ирж байна. Одоо загнах юм бол дахиад гэрээсээ явчихна шдээ.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now