30-р хэсэг

369 31 0
                                    

: Зүгээр үү?
Танихгүй залуу  ийн хэлэхэд би сая л түүний тэвэрт одоо болтол байгаагаа анзааран түргэхэн босов. Гэнэт боссоноос болж толгой бага зэрэг эргэхэд нь өөрийн эрхгүй хөмсгөө зангидлаа.

Машин биднээс холгүй  зогссон байх бөгөөд жолооч нь "Үхэхийг хүсээ юу? Замын голд зогсоод." гэсээр ууртай гэгч нь хашигираад яваад өгөв. Намайг аварсан залуу миний араас босож ирэх шиг болж

: "Чи сайнгүй харагдаж байна. Эмнэлэг явах хэрэгтэй." гэв. Би түүний царайг нарны гэрлээс болоод сайн харж чадсангүй. Гэхдээ яг одоо бол би биш энэ хүн л надаас илүү бэртсэн байж магадгүй байтал түрүүлж эмнэлэг явах талаар надаас асууж байгаа нь гайхмаар юм. Би нүдээ дасган түүний гар луу хартал шалбарсан хэсгээс нь цус гарч байлаа. Намайг сандран "Цус?!" гэхэд тэр шалбарсан хэсгээ хараад

: Аан жаахан шалбарчихаж.

Би түүний гарнаас харцаа салган сая л нэг царай руу нь тогтон хараад нүдэндээ итгэсэнгүй. Хүн андуурсан байх гэж бодоод дахин нүдээ аньж байгаад харсан ч яалдачгүй миний таньдаг нэгэн байсанд  дахин гайхахад хүргэв.

Жонгүг: "Удаан уулзсангүй шүү. Тиймээ? Арим аа. " гээд инээмсэглэлээ.

Би: Жон Жонгүг?

Түүнийг ахлах сургуулийн төгсөлтийн баяраас хойш нэг ч удаа хараагүй. Сүүлд сонсоход Америк руу явсан гэж байсансан.

Түүний гар салхинд хөндөгдсөн бололтой бага зэрэг ярвайн ёолохдоо гарынхаа шарханд хүрэх гэж байхад нь би зогсоогоод

Би: "Цэвэрлэх хэрэгтэй. Бохир орчихвол яана. " гэхэд

Жонгүг: Зүгээр дээ. Жижигхэн шалбархай төдий. Амархан эдгэчих байх. Харин чи гэмтээгүй юу?

Би: Чиний  ачаар зүгээр ээ. Тэнд эмийн сан байна. Ядаж би шалбарсан хэсгийг чинь цэвэрлээд өгье. гэхэд тэр толгой дохин бид хамтдаа эмийн сан руу явлаа.

Би түүнийг эмийн сангийн урдах сандал дээр суулган гарыг цэвэрлэхээр ариутгагчтай хөвөнгөөр шархыг нь арчлаа.

Би: "Намайг уучлаарай." түүний шархыг цэвэрлэсээр ийн хэлэхэд

Жонгүг: Зүгээр дээ. (Инээмсэглэх)

Хэвээрээ байна. Яг л ахлах сургуульд байсан үеийнх шигээ. Түүний  инээмсэглэлийг хэсэг харж байгаад хийж буй зүйлдээ эргэн төвлөрлөө.

Би: Ийм байдалтай дахиж уулзах гэж. Яагаад намайг аварсан юм?

Жонгүг: Юу гэсэн үг вэ? Хүн үхэж ч болохоор байхад аврах нь мэдээж хэрэг шүү дээ. гэснээ хэсэг байж байгаад над руу том нүдлэн хараад "Байзаарай. Чи арай..." түүнийг үгээ гүйцээлгүй над руу ширтэхэд би дахиад л гуниглаад эхлэв. Магадгүй би сая үхэх талаар огт бодоогүй гэвэл худлаа байх. Намайг түүн рүү инээх аядахад

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now