27-р Хэсэг

515 34 0
                                    

За бараг энэ зохиол мартагдсан байх даа. Санахгүй байвал өмнөх хэсгээ сэргээгээд уншаарай.

//Аримын талаас//

Дахин сэрэхэд эмнэлгийн цагаан тааз намайг угтлаа. Би энд сэрж байна гэдэг бол надад ямар нэг муу зүйл дохиолдсон гэсэн үг. Өмнө ч тийм байсан одоо ч түүнтээ адил.
Сэрээд удаагүй байтал чих дүнгэнэн толгой аймшигтай өвдөж эхэллээ. Ухаан алдахаас минь өмнөх танихгүй эмэгтэйн хэлсэн үг чихэнд сонстож, толгой дотор минь хэдэн зуун дурсамж багтаж ядан чихэлдэх шиг...

Дурсамж бүхэн минь сэргэх мөчид нүд минь бүрэлзэн нөгөө л нэг гашуун шингэнээр аягаа дүүргэлээ.

Одоо л саналаа. Надад ямар аймшигтай зүйл тохиолдсоныг...

Тэр үеийн өвдөлт, хаа сайгүй урсах миний цус... Мөн  дурсамжтай минь яваад эргэж ирээгүй миний хүүхэд.

[З/т]
Хаалга онгойж Бэкхён орж ирлээ. Түүний харц хамгийн түрүүнд эмнэлгийн орон дээр хэвтэх  эхнэр нь тусчээ.
Арим сая л нэг Бэкхён руу харж гомдолтой нь аргагүй мэгшинэ. Нулимс нь зогсолгүй урссаар хацар нь тэр чигтээ нулимсанд дэвтэх шиг...

Бэкхён хэсэг зогсож байгаад Аримын дэргэд очоод

Бэкхён: Би-
Түүнийг үг хэлэх гэсэн боловч Арим түүнийг нь таслан

Арим: Яагаад энэ бүхнийг надаас нууж байгаа юм бэ? Яагаад би үнэнийг чамаас биш тэр эмэгтэйгээс сонссон юм?
(Уйлах)
-Намайг... 

Арим хэтэрхий гомдсондоо үгээ гүйцээлгүй уйлна. Түүний нулимс тасралтгүй урсах ба Бэкхён түүнийг тайтгаруулан тэвэрч чадахгүй байгаадаа өөрийгөө харааж байлаа.

Арим: Намайг чамд ямар их итгэдэг гэдгийг мэдэх үү? Би л чамайг хайрлаж, би л чиний төлөө санаа зовдог байхад... (Уйлах) Яагаад тэр эмэгтэйтээ намайг хуурч байгаа юм?

Бэкхён доош харсаар: Намайг... уучлаарай! Надад хэлэх үг алга...
-Эмнэлгээс гарахад чинь л бүхнийг хэлээд чамаас холдох ёстой байсан юм. Миний буруу... Арчаагүй амиа хичээсэн зан гаргасныг минь уучлаарай.

- Би хэд хэдэн удаа чамд хэлье гэж оролдсон... гэсэн хэдий ч чамайг алдахаас айсандаа хэлж чадаагүй...

Арим нулимсаа нэг гараараа арчин

Арим: Гомдолтой байна. Энэ бүхнийг эхлүүлэхээс дуусах хүртэлх хугацаа дэндүү хайран санагдаж байна. Чамд хэтэрхий итгэдэг би үнэхээр тэнэг байж. Бодит байдал ийм гэдгийг ч мэдэлгүй чамайг дахин хайрласан өөрийгөө үзэн ядаж байна.

❤️//Хайр//❤️ [completed] Onde as histórias ganham vida. Descobre agora