23-р хэсэг

531 48 1
                                    

Жина Бэкхёны хүзүүнд шигдэн: Юуны талаар? гэхэд

Бэкхён зүгээр л инээмсэглэн: Чиний даалгасан ослын талаар...

Жина Бэкхёноос холдоод: Ю.юу яриад байгаа юм?

Бэкхён: "Чи тэр ослыг даалгасан биздээ." Бэкхён ийн хэлэхдээ хүйтэн ѳнгѳѳр хэлэх бѳгѳѳд цаанаа Жинаг маш их үзэн ядаж байгаач түүнийг арай хийн тэвчих мэт.

Жина Бэкхёноос холдох гэсэн хэдий ч тэр тависангүй.

Жина: Осол гэхээр... Эхнэрийнхээ ослыг намайг санаатайгаар үйлдсэн гэхгээ юу?

Бэкхён: Чи биш юмуу?

Жина: Б.би яасан гэж тийм юм хийх юм?

Бэкхён: Тэгвэл яагаад сандраад байгаа юм?

Жина: Би сандраагүй.
(ѳѳр тийшээ харах)

Бэкхён Жинагийн толгой ѳѳр лүүгээ хүчээр харуулаад: Над руу хар!

Жина Бэкхёны харцнаас бага зэрэг айх аж.

Жина: Би үнэхээр тэгээгүй.

Бэкхёны уур хүрэн Жинагийн эрүүг хүчтэй базаад: ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ! И ЖИНА.

Жина: Ѳвдѳѳд байна. Бэкхён тавиач дээ. (арайхийн хэлэх)

Бэкхён Жинагийн эрүүг хүчтэй тавиад: За яахав. Эцсээ хүртэл үнэнээ хэлэхгүй гэж шийдсэн юм биздээ. Гэхдээ би хэлүүлэх л болно. Хэр удаан тэвчихийг чинь харъя.

Бэкхён Жинагийн хажуугаар түүнийг унагаах шахам мѳрлѳн гараад хаалга руу эргэх гэхэд

Жина хѳндүүрлэх эрүүгээ барьсаар: Чи ганцхан сүрдүүлдэг нь биш гэдгийг санаарай Бэкхён.

Бэкхён эргэж хараад Жина руу хѳмсгѳѳ зангидан харахад

Жина: Чамд ч гэсэн нууц байгаа биздээ. Би унавал чи ч унах болно. Аль хэдийн нэг завинд суучихаад замын дундаас буух гээгүй л байлтай.

Бэкхён: Юу гэх гээд байгаа юм?

Жина инээгээд: "Би эхнэрт чинь бидний хоорондын харилцааг ямар байсаныг хэлвэл яах бол?" гээд Бэкхён руу ойртоод: Эхнэр чинь одоогийнх шигээ чиний хажууд байх болов уу?

-----

Эмнэлэг рүү явах замд Жинагийн хэлсэн үг Бэкхёны тархины энд тэнд дахин дахин цуурайтна. Хэтэрхий багтарсандаа жолоогоо хэд хэд хүчтэй цохиод саяхныг хүртэл амьдарч байсан гэр лүүгээ явлаа. Үнэндээ Бэкхён шууд Арим дээр очмоор байгаач биеэс нь үнэртэх Жинагийн үнэр тавгүйтүүлж байв.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now