One

223 19 6
                                    

Зарим шөнө элдэв бодлууд шуурганд хөөгдөв үү гэлтэй л тархи зүсэн ороод ирдэг юм. Тэгээд тэр түмэн бодлоос нь болоод нойр гэгч нь бүр хулжчихна. Бодлоос зугтах аргагүй- хэрвээ шөнө дунд тэгээд ганцаараа байвал бүр ч бүтэхгүй. Нойрыг сэрж бардаг бол бодлыг бодож байж л давна.

Энэ шөнө бол тэрхүү зарим нэг шөнүүдийн нэг нь. Шөнийн тэнгэрийг бишрэнгээ агаар амьсгалахаар шийдэн унтлаганы хувцсан дээрээ хар пальто өмсөөд гэрээс гарлаа. Гудамж уруудан алхаж байгаад нилээн хол алхчихсанаа анзааран нэг мөсөн гудамжны доод талд байх 24 цагийн дэлгүүр орж юм уучихаад буцахаар шийдэв. Дэлгүүр орчихоод буцахад ойролцоогоор хорин минут- бодлоо хөөж, нойроо авчирхад арай л хүрэлцэхгүй бололтой. Дэлгүүрийн гадаа жаахан сууж болох л юм.

Газар цөмөрчихвий гэлтэй хөнгөхөн бас удаанаар алхсаар дэлгүүрийн гадаа ирлээ. Дэлгүүрийн эгч ядарсан гэхээсээ илүү бодлгоширон сууж харагдана. Хүн нараа дагаж амьдрах ёстой байтал шөнө ажилтай хүмүүс сарыг дагаж амьдрах хэрэгтэй болчих гэж.  Хаврын салхи хавирга нэвтлэх аятай л салхилж жиндүүхэн байсан тул уух халуун юм авчихаад гаднах сандлын хамгийн захынхд нь суулаа.

Сүүлийн үед ядраад эсвэл ямар нэгэн зүйл ядаргаатай байгаад байгаа юм. Зүгээр л бүхий л амьдрал минь гэж санагддаг байсан зүйлс үнэндээ бүх л амьдралыг минь залгичихсан байсан юм шиг. Жаргалтай байна гэж бодсон ч үнэндээ тэрнээс өөр сонголтгүй болохоор л тийм байсан юм шиг.

Шаналах, догдлох, зовох, санах, хагацах, мэдрэх, ойлгох, харилцах, туних, буруутгах чингээд мөн ертөнцийн  эгэл жирийн амьдрал, эгэл жирийн л хүмүүсийг танин мэдэх гээд энэ бүгдийг хөлс тэгээд жаргал гэдэг хоёрхон зүйлээр орлуулж явсаар туйлдаа хүрчихсэн мэт. Яг л хорин хүн хийх ёстой ажлыг хоёулхнаа ч чадна гэж зүтгэж хийсээр байгаад хамаг тамир тэнхээгээ бараад хөл дээрээ ч зогсох тэнхэлгүй болчихсон ч ард түмнийг хамгаалах ёстой энхийн манаач гээд ухрах аргагүй цол өгчихөөд амь дүйлгээд л байгаа мэт.

Өөр хоол байдаггүй гэж бодоод нэг л хоолыг насаараа идчихээд, одоо л дэлхий дээр тоо томшгүй олон хоол байдгийг мэдээд амсаж үзмээр байвч бие маань, зажлуур эрхтэн маань хүртэл нөгөө л нэг хоолондоо хэт дасчихаад бусад хоолны үнэрийг ч авахаас айгаад байна. Гэсэн ч үнэрлэж амжаагүй үнэр, авч чадаагүй амтыг мэдэрмээр байна.

Хорвоо дэлхий хязгааргүй атал хязгаартай мэдрэмжинд хүлэгдэхийг хүсэхгүй байна.

Цай маань талдаа орж байтал хүний хөлийн чимээ гаран, тэр зүгт харвал том хар хүрэм, хар саравчтай малгай, цэнхэр жинс тэгээд зузаан ултай хар гутал, том гэгч нь хар хөх өнгийн үүргэвч  үүрчихсэн охин яг л дүү маань уурлахаараа гараа савчин, чанга чанга гишгэлж явдагтай адилаар наашаа чиглэн алхана.  Бие нь жижигхэн ч бэлчээрээ том байлгахыг хүссэн мэт...
Тэр эгцээрээ алхсаар дэлгүүр лүү орон хамгийн том савлагаатай бэлэн гоймон авах аж. Би түүнийг дагуулан харсаар л байсан ч саравчтай малгайгаа хэтэрхий доошоо дарчихсан нь нүүрийг нь сүүдэрлээд царай нь сайн харагдсангүй.  Түүнийг гоймонгоо идэхэд бэлэн болохыг хүлээн зогсох хооронд би оюутан гэмээр насны охин яагаад хар шөнөөр, хоолоо ч идээгүй, хажууд нь харь гарагийн амьтан буугаад ирсэн ч анзаарах сөхөөгүй ядарсан байж болох талаар бодож байлаа.  Хариулт нь ойлгомжтой- цагийн ажлаа тараад л.  Гэхдээ гэртээ хариад хоолоо идэж болдоггүй юм уу, ганцаараа амьдардаг бол гоймонгоо авж яваад болж байх хооронд нь ядаж хувцсаа солиод, усанд ороод авсан нь дээр биз дээ.

Гэнэт чимээ гарахад бодлоо таслан харвал тэр аль хэдийн гараад ирчихсэн голын ширээний над руу харсан сандал дээр суугаад гоймонгоо идэж эхлэв. Намайг энд байгаа гэдгийг анзаараагүй гэдэгт бүх хөрөнгөөрөө мөрийцсөн ч бэлэн байна.

Түүнийг ажингаа цайнаасаа нэг балгатал тэс хүйтэн болчихож. Цайгаа буцаан ширээн дээр тавьчихаад түүн рүү хартал өнөөх царайг нь халхлаад байсан хар малгайгаа авчихжээ.

Тэгээд нэг, хоёр, гурван хором зүрх минь зогсож бас нэгэн зэрэг дэлбэрэх шахам чангаар цохилж байлаа.

Чөтгөр аваг. Ямар гээчийн сахиусан тэнгэр нь харанхуй шөнийн харвах од болоод нүдний минь өмнө гараад ирэв ээ. Гараа нүүрнийх нь урд барьвал араас нь харагдахааргүй жижигхэн нүүр, хорвоогийн эрээн барааныг бүгдийг нь мэлмийдээ таалах гэсэн шиг хачин том нүдтэй. Жижигхэн царайнд нь яаж багтсан юм гэмээр бас л өндөр хамартай тэгээд жижиг томын завсраар шургачих хэмжээний уруул, мөрнөөс нь доош үл ялигаас арай урттай бор үс.

Хүмүүний оршихуйн дунд байгаа нь нүгэл гэмээр үзэсгэлэн гоо байлаа.

Дэлгүүрийн гаднах бүдэгхэн гэрэл хүртэл чам руу татагдаад, би тэгээд чамайг тойрсон ширээ сандлуудыг харанхуй нөмрөх ч тэр дунд чи л ганцаар харагдахуйцаар гэрэлтэж байлаа.














Author's note: Hi all, анхны бичвэрээрээ уулзаж байгаадаа үнэхээр таатай байна.

Өмнө нь дурдсанчлан цэвэр зохиолчийн санаанаас гарсан бодролууд болохоор уг айдолын зан араншин, төлөв байдал, бодит амьдралтай уяж, хослуулсан зүйл нэгээхэн ч байхгүй гэдгийг сайн санаж өгөөрэй.

Vote daraad comment uldeej ogvol bayrlah ch gsn gol n Hope you guys enjoy it.

(Энэхүү бичвэрийн хажуугаар гэмт хэрэг, романс төрлийн нэг бичвэр мөн давхар орох тул тэрийг ч бас хүсвэл сонирхоорой.)

A/N: republishing (засвар ороогүй)

Smile empty soulWhere stories live. Discover now