Eighteen

72 7 0
                                    

Гэртээ ирлээ.

Хаалгаа онгойлгон орох хүртлээ би найдсаар л байлаа.

Тэр гал тогоогоор нэг юм заваартуулж хаячихаад хацар дээрээ гурил наачихсан дунд нь эргэлдээд зогсож байгаа болов уу гээд. Араас нь бараг харагдахгүй шахам том дэр урдаа тэвэрчихээд "Сувдан эрэг"-ээ үзэн нулимс цийлэгнүүлэн сууж байгаа болов уу гээд.      Эсвэл хөнжилд минь байдгаараа шигдчихээд намайг ирж байна хэмээн зүүдлээд үнэгчлэн мишээж байгаа болов уу гээд.

Ачаагаа үүдэнд тавьчихаад цааш алхан том өрөөний буйдан дээр очин суулаа.

Юу хамгийн давчуу мэдрэгддэг гээч. Цэлийсэн том өрөөнд ганцаархнаа суучхаад, цэг ч орхиогүй хоосноор чинь цээж дүүрэн амьсгалах үед.

02:00 am Дугуй ширээ, бүдэгхэн гэрэл, кассныхаа ард эвшээн суух эгч...

Би чамайг тэр үед тоохгүй орхичихсон байсан бол өдийд чи энд миний нүдэнд харагдаад сууж байх байсан болов уу?

Ямар гээчийн хорыг чи биеэнд минь тараачихсан болоод ингэж тархи минь задарч, уушги минь базлаж буй мэт өвдөөд байгаа юм бэ? 

***

2:50 am Хөргөгчний урд зогсож байтал шалан дээр тог хийх чимээ гарснаа нэг л мэдэхэд хөлний ул маань нойт оргиж эхлэв. Би доош хараад 'гэр тийм халуун байгаа юм байх даа. Хэдхэн секунд л зогссон байхад...' хэмээн бодлоо.

03:30 am "Байна уу? Жимин аа..."

"Ким Тэхён? Хар шөнөөр ... Байз даа, чи согтуу байгаа юм уу?

"Тийм ээ. Согтуу байна. Мөстэй виски гоё юм байна. Хүйтэн бас хатуу. Яг л түүн шиг."

"Хэнтэй уучихсан юм? Хаана байна, Тэхён?"

"Хэрвээ би ганцаараа биш байсан бол, энд хэн нэгэн байсан бол би эрүүл байх байлаа."

"Одоо очлоо."

***

"Өө, Жимин аа!"

"Ким Тэхён, ийм үнэтэй виски ганцаараа уугаад л... Уух байсан юм бол надад хэлэхгүй дээ. Муухай гэдэг нь."

"Би яаж уухгүй байх юм?"

"Манай Тэхён ч нилээн хатуу юм уудаг болсон юм байна даа?"

"Битгий инээгээд бай!  Жимин аа?"

"Одоо бүгдийг нь ярих гэж байгаа бол хэрэггүй ээ. Чи согтсон байна. Эрүүлдээ надад ярьж чадаагүй бол согтуудаа ярих гэсний бүр ч хэрэггүй. Би согтохоороо л сэтгэлээ дэлгэдэг найз чинь болчихоогүй л гэж найдъя.                                                                                                         Надад хэтэрхий чангадах юм байна. Хажууд чинь сууж байх болохоор тааваараа ууж байгаад унт."

***

Гараа эвгүй дараад унтчихсан бололтой хөдлөхөд их л зовиуртай сэрлээ. Нүдээ нээх гэсэн ч нуух эсвэл нулимсандаа сормууснууд минь наалдчихаад бүтэн ч нээгдэж өгсөнгүй. Ямар ч байсан өрөө маань хав харанхуй харагдана. Өглөө болоогүй байна гэж байхгүй, би л хоёр хоногоос илүү унтчихсан бололтой.

Босох гэж яарсангүй. Нүдээ бүтэн нээх гэж ч хүчлэсэнгүй.                                                                  Тэгэх шалтгаан байгаа билүү?

Тархиар бас зүрхээр дуу нийлэн хатгуулсаар л...

Тэгж хэсэг хэвтсэний эцэст хаалга сэмхэн онгойх нь сонстлоо.

"Наад хүнээс илүү урт сормууснууд чинь хөдлөөд байна, Тэхён." Жимин доогтой инээсээр хажууд минь ирэн суух аж. 

Би хажуу тийш эргэн түүн рүү харсаар "Хэдэн болж байгаа юм?"

Жимин гартаа аяга дүүрэн ус барьсан байх агаад түүнийгээ цалгиулахгүйг хичээж буй бололтой удаанаар алхсаар орны буланд ирж суулаа. "Ким Тэхён, цаг хугацаа чамайг алгасна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Чи унтсан өдрөө л сэрж байна. Хэдэн болж байна гэнэ шүү. Хэдэн цаг болж байгаа юм гээч."

"Тэгээд хэдэн цаг болж байгаа юм?"

"Үдээс хойш 3 өнгөрч байна."

"Тэгээд яагаад ийм харанхуй байгаа юм?"

"Надад эрхлээд байгаа юм уу?, Өөрийгөө эмгэнэлт жүжигт тоглож байна гэж бодоод байгаа юм уу?" Түүний дуу арай намссаар "Гэрэлтэйд унтаж чаддаггүй болохоор чинь харанхуй болгочихсон юм. Май, ус уу."

"Баярлалаа."

"Танай ус шд." Тэр яаж ингэж байнга инээж чаддаг байна аа?

"Үгүй ээ, өчигдөр ирсэнд. Би ганцаардаад үхэх нь л гэж бодсон."

Жимин босч зогсон, тамирын өмднийхөө халаасанд хоёр гараа хийсээр "Хурдан босож, усанд ор. Компани руу явъя. Ажил хийдэггүй юмаа гэхэд ядаж тэнд байж байхгүй бол захирал ойрд их л ууртай байна лээ."

"Ямар нэгэн юм болоо юу?"

Тэр цааш яван гэрэл асаагаад "Чамайг охиныг нь хулгайлсан гээд байсан дээрийн ах шиг л мөнгө салгах гэсэн хүмүүс тайван байлгахгүй байгаа юм шиг байна лээ. Ингэж нам гүм амьдарч байхад ийм байгаа юм чинь, нөхөр шуугиан таригчидтай энтүүд яаж зовдог болоо? Бүр сэтгэл өвдчихлөө."

"Надад юу тохиолдоод байгааг одоо яривал чи сонсох уу?"

Жимин дахиад л нүдээрээ инээсээр "Компани очих хүртэлх хугацаа хангалттай гэвэл."

***

Smile empty soulWhere stories live. Discover now