Five

85 9 0
                                    

Өглөө эрт хуваарьт ажилтай байсан тул хоёр цаг гаран л унтаж амжлаа. Нүдээ аних төдийд л сэрүүлэг дуугарчих шиг санагдах агаад нүдээ хагас аниатай хувцсаа өмссөөр хаалганы урд иртэл зузаан ултай хар гутал нүдэнд туслаа.

Тэр байгаа шүү дээ. Дээш гаран түүний хоносон өрөөний хаалгыг сэмхэн онгойлговол тэр байдгаараа хөнжилдөө шигдчихсэн бөх гэгч нь унтаж байв. 'Дугаараа энд бичээд үлдээгээрэй. Ажилтай болохоор явлаа. Энэ миний дугаар ххххх' хэмээн цаасан дээр бичээд орны хажуугын ширээн дээр үлдээчихээд энт рүү хөдөллөө.

----

Нэг дуу шинээр бичүүлэхийн хооронд л нар аль хэдийн эгц дээрээс тусчихжээ. Түр завсарлах хооронд амралтын өрөө орон шууд л эгч рүү залгалаа.

"Байна уу? эгчээ"

"Өө, Тэхён, юу болсон бэ?"

"Юу л даа, нөгөө охиныг асуух гээд л..."

"Бурхан минь, Тэхён. Чи гэртээ хонуулсан мөртлөө дугаарыг нь ч мэддэггүй юм уу?" эгч арай л хэтрээд байгаагаа ойлгов бололтой хоолойгоо засаад "Намайг босоход лав байгаагүй. Би чамтай хамт явсан юм болов уу л гэж бодсон юмсан. Үгүй бололтой."

"За ойлголоо, баяртай.... өө нээрээ эгчээ, хэцүү ч гэсэн өнөө шөнө бас таныг дуудаж магадгүй. Би хүүхдүүдэд чинь гоё бэлэг авж өгнө өө."

Тэр санаа алдсанаа "Ойлголоо, Ямар нэгэн хэцүү асуудалд орооцолдоогүй  л гэж найдъя."

"Би асуудалд орж байсан билүү?"

"Тэр тусмаа бү-"

Би яриаг нь таслан "За дараа ярья, эгчээ."

Ахин нэг завгүй өдрийн ард гарсаны дараа гэрийнхээ барааг харлаа. Гэртээ оронгуут явчихсан гэдгийг нь мэдсээр байж шууд л түүний хоносон өрөөг нь зүглэлээ.

Тэр дугаараа үлдээгээгүй ч тэмдэглэл бичсэн цаас байхгүй байхыг бодоход ядаж л миний дугаарыг авсан бололтой.

        Би тэр шөнө ахиад дэлгүүр лүү очсон уу гэвэл "үгүй".

Цар хүрээ нь том байсан байж магадгүй ч
Нэг л тойрогтоо эргэлдэж амьдарсан надад
Тойрог замын нэг хэсгээс эмтэлчихээд
Шургаад гараад ир гэж чадах юм биш байгаа гэсэн өчүүхэн найдвар төрсөн үү гэвэл "тийм"

Харин тийм том замаар явчихаад
Тийм жижигхэн зайгаар шургаад л гараад явчихаж чадах уу гэвэл
"итгэлгүй" байсан болохоор.

Хоёрхон удаа зам нийлсэн хүнээс болж ийм зүйл бодох нь байж боломгүй хэрэг ч гэсэн.

Мөн юм шиг санагдсан.

     Миний хүсээд байгаа нэршүүлж чадаагүй тэрхүү олон өнгөний хоршил
Түүнд хүсээгүй байхад нь оноогдчихоод гаслан болчихсон байх...

Тэс өөр ертөнц- миний хүсэл
Тэнгэрийн нөгөө тал- чиний хясал

     Тэгээд л би унтчихсан.

     Ямар ч толгой өвтгөж, сэтгэл чилээх зүйлгүйгээр.

Smile empty soulWhere stories live. Discover now