Twenty

41 4 0
                                    

: Өө, Тэхён аа?

Тэхён: За

: Жимин ажилтай болчихсон болохоор маргаашийн соло бүжгийнх нь бэлтгэлийг нэг цагаар урагшлуулж өгөхийг гуйсан юм. Би эргээд хариу хэлэх гэсэн ч утсаа салгачихсан байх юм. Менежерээ аль хэдийн гэрт нь хариулчихсан байдаг. Чи холбогдоогүй юу?

Тэхён: Өглөөнөөс хойш холбогдоогүй юм байна. Би харих замаараа гэрээр нь дайраад хэлчихье дээ. Гэртээ тоглоод л байж байгаа байх.

: За тэгвэл ашгүй дээ. Маргааш уулзъя.

Тэхён: Баяртай, багшаа.

***

"Пак Жимин? Би кодыг чинь хийж орохоосоо өмнө ёс суртахуунтайгаар хонхыг чинь хоёр ч удаа дарсан шүү. Чи өөрөө л онгойлгоогүй."

"Жимин аа?"

Тэр байхгүй байна, ямартай ч бүх гэрэл нь асаалттай байгааг бодоход ойрхон л гарсан бололтой. Гэрт нь ирээгүй удчихжээ. Нэлээн өөр болчихож, хөшгөө ч солиод усан цэнхэр болгочихсон байна. Би том өрөөг нь өнгөрөөд түүний өрөөнд орж ирлээ. Бидний ахлах сургуулийн, бэлтгэгдэгч байх үеийн, анхны тоглолт, фэн уулзалт гээд л арван хэдхэн наснаас минь одоог хүртэлх зурагнуудыг жил жилээр нь дарааллуулан тавьсан харагдана. Тэр надаас илүү хөгширч байгаа юм байна даа. Би орон дээр нь байх утсыг олж хараад авахаар суухдаа хажууд нь дэлгээтэй байх компьютерэн дээр нь хальтхан хүрсэнд асч орхилоо. Компьютер дээрээ юу хийж байсан юм бол? Дэлгэцний гэрэл асмагц шууд л У На Ри гэсэн хавтас гараад ирэх нь тэр. Энэ нэрийг хаана сонслоо? Аан, нөгөө сүрдүүлээд байгаа хүн. Гэхдээ энэ яагаад Жиминд байдаг билээ? Арай Жиминтэй холбоотой биш байгаа? Хавтас руу ороод харахад...

Хаалга онгойж, шилний харшилдах чимээ сонстоно. Би хурдхан шиг Жимины өөдөөс гарлаа.

"Тэхён?"

"Тэгээд л надаас асуугаад байсан юм уу? Зургийг нь, өмсдөг хувцсыг нь, гадаад төрхийг нь. Лейлаг У На Ри гэж бодсон болохоор уу?"

Жимин: ...

"Надад хэзээ хэлэх гэж байсан юм?"

Жимин:  Хэлэх гэж байгаагүй ээ. Аль болох удаан хугацаанд, чадахаараа нуух гэж байсан.

"Яагаад?"

Жимин: Яаж хэлэх юм? Чи тэгж ухаангүй дурлачихсан. Түүний төлөө ажил, карьеер гээд бүх зүйлээ хаяхад бэлэн байхад чиний хайртай тэр хүн чинь зүгээр л мөнгөний төлөө чамайг ашигласан гэж би яаж хэлэх юм?

"Биш ээ?"

Жимин: Юу?

"Тэр У На Ри гээд байгаа хүн чинь Лейла биш байна лээ. Чи андуурчихаж.

Жимин: Гэхдээ Тэхё-

"Маргааш соло бүжгийн бэлтгэлийг чинь нэг цагаар урагшлуулсан гэдгийг хэлэх гэж ирсэн юм. Утас чинь унтраалттай байсан болохоор. Явлаа, маргааш уулзъя."

***

"Сайн байна уу? Big Hit энтертайнментаас ярьж байна. Манай захирал тантай холбогдоод мөнгө өг гэсэн юм аа. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс охин чинь ганцаараа ирэх хэрэгтэй бас бид гарын үсэг зуруулж авах болно. За хаягыг нь мессежээр явуулъя. Баярлалаа."

"Сайн байна. Хүнд хэлэх хэрэггүй шүү. Одоо явж болно."

"За, Тэхён ахаа. Хэнд ч хэлэхгүй ээ."

Битгий ирээрэй, гуйя. Чамайг олохыг тэгж их хүссэн ч, чамайг харахыг галзууртлаа их хүсэж байгаа ч ингэж биш шүү дээ.

40 минутын дараа хэн нэгний сүүдэр нүдэнд минь үзэгдлээ. Дахиад л хар малгай. Гэхдээ энэ удаад би тэр хар малгайг тэгтлээ үзэн ядсангүй. Саравчных нь араас өөр хүний царай гараад ирээсэй гэж, тэр биш байгаасай гэж би алхах тоолонгоор нь залбирч байлаа.

Түүнийг дөхөж ирмэгц би машинаасаа буун хоёр алхлаа. Хараал ид гэж. Тэр намайг эхлээд таниагүй ч маскаа бага зэрэг доошлуулахад минь хүүхэн хараа нь бага зэрэг томрох шиг болсон ч ... мэдэхгүй юм даа би ямар ч царайны хувирал олж харсангүй.

"Машинд суучих, хүнд харагдмааргүй байна."

Түүний араас хоёр хүн шүлсээ залгиад байшингийн буланд зогсож байгааг мэдэх учир би шууд л хөдөллөө. Тэр машин асахад ухасхийсэн ч юу ч дугаралгүй эргээд суудлаа налав.

Гэрийнхээ гадаа ирсэнийхээ дараа би суудлынхаа бүсийг тайлаад түүн рүү тухтай гэгч нь харлаа.

Бүр турчихжээ.

"Ороод ярилцацгаая." Тэр бас л үг дугарсангүй намайг даган машинаас буух аж.

Гэртээ орон түүний хүйтэн харцыг харах мөчид гэнэт л би өдийг хүртэл яагаад түүнийг зогсолтгүй хайсан юм бол, түүнийг олоод би яах гэж байсан юм бол гэх утгагүй бодол төрөх шиг боллоо. Түүний харц тийм л хүйтэн байсан.

Түүний намайг орхичихсон бүх хугацаанд царайг нь ядаж ганц удаа харах нь миний туйлын хүсэл байсан агаад тэр л мөчид би амьдарч буй гэдгээ санана даа гэж бодсон ч ...

"Тэхён аа, санасан шүү."

A/N: Бүгдээрээ сайн уу? Тэвчээртэй хүлээж байсанд баярлалаа. Одоо хоёр хэсэг ороод төгсгөл гээд энэхүү бичвэр минь дуусч байгаа. Дуусахаас нь өмнө амжиж сэтгэгдлээ үлдээгээрэй. Хүмүүст юу мэдрүүлж, яаж санагдуулж байгаагаа үнэхээр мэдмээр байна😁

Smile empty soulWhere stories live. Discover now