Eight

75 8 3
                                    

Тэр өмнөх удаа хоносон өрөөндөө ачаагаа тавин, хувцсаа соличихоод бууж ирлээ.

"Өлсөж байна уу? Наашаа ирээд.." тэр яриаг минь таслан, гартаа барьсан бал тэгээд бор тэмдэглэлийн дэвтрээ хальтхан дээшээ өргөснөө "Ярих зүйл байна."

Бид том өрөөний буйдан дээр очин суухад тэр их л шийдэмгийгээр ярьж эхлэв.

"Харсан бүгдээ мартаарай. Тэгээд дахиж тэр талаар яриа дэлгэхгүй байвал сайн байна. Миний хувийн амьдрал өөрт чинь огт хамаагүй болохоор." Тэр хоолойгоо зассанаа үргэлжлүүлэн "Байр түрээслэх мөнгөө гүйцээгээд аль болох хурдан явах болно оо. Эндээс явсныхаа дараа сараас нь эхлээд энд байсны түрээсийг тооцоод бага багаар төлөхөөр хуваарилаад өгвөл сайн байна. Та гэрээ бэлдсэн нь зүгээр байх. Бас ингээд барьцаа ч үгүй ороод ирчихсэн болохоор гэрийн ажил, хоол ундыг ч гэсэн би хийж байя."

Би хоол аль хэдийн хөрчихсөнд санаа алдсаар "Өөрөө мэд дээ."

Тэр гайхав бололтой "Юуг?"

Би энэ удаад түүн рүү бүтэн биеэрээ харж суугаад "Чи намайг үнэхээр хэн гэдгийг мэдэхгүй байгаа юм уу?"

"Дэлгүүрийн гадаа хоёр удаа таараад, хоёр дахь дээр нь гэртээ хонуулсан. Тэр эгчийн дуудсанаар бол чамайг Ким Тэхён гэдэг. Тэгээд өнөөдөр нам-"

"Тийм утгаар биш ээ?"

"Тэгээд өөрөөр яаж би чамайг таних ёстой юм?"

"За за март даа. Тэр түрээсийн мөнгө, гэрийн ажил, гэрээ зэргээ өөрөө мэдээд хийчих. Надад нэг л тохиролцох зүйл байна. Манайхаас гарж, орохдоо болгоомжтой байх хэрэгтэй."

"Болгоомжтой гэж юу гэсэн үг юм?"

"Камераар харж байгаад ойр орчимд аль болох хүнгүй үед гарч байвал зүгээр байна. Гэртээ хүн байлгаж байгаагаа ойр хавийн хүмүүст мэдэгдмээргүй байна. Хэрэв яалт ч үгүй хүнтэй таарчихвал.....  уучлаарай, гэхдээ эндхийн үйлчлэгчийн охин, хоол хүргэлт гэдэг ч юм уу зохиож хэлэх хэрэгтэй."

Тэр толгой дохисоор "Ойлголоо. Би шөнө дунд ирээд, өглөө эрт явж байх учраас санаа зоволтгүй байх."

Тэгээд хэзээд нь гэрийн ажил хийж, хоол бэлдэнэ гээд байсан юм бол доо?

Хоол ч хоол биш боллоо доо. "За тэгвэл.." би босон өрөө рүүгээ явахаар эргэтэл

"Тэр эгч энд амьдардаггүй, тийм үү?"

Үүний талаар бодохоо мартчихаж. "Яг ч амьдардаггүй биш л дээ. Хааяа, биш ээ. Ер нь ихэнхдээ хонодог юм. Сайхан амраарай."

-

Би ажлаа хийж, тэр ч шөнийн бор хоногтоо л үзэгдэн бид нам гүм амьдарсаар л.

Ажлаа таран, хөлөө зөөж ядсаар гэртээ ирэхэд хоолны үнэр хамар цоргиулан сэнхийлээ. 'Ээж өнөөдөр ирнэ гэж хэлээгүй дээ. Арай тэр өрөө рүү орсон юм биш байгаа даа' хэмээн бодон, санаа зовнингуй алхсаар гал тогоо орвол, тэр үсээ дээш шуугаад боочихсон, цагаан пудволк, ягаан шорттой хоол хийгээд зогсож байв. Тэрхэн зуур би ажлаа тараад ирэхэд хоол хийгээд зогсож байх ирээдүйн эхнэрийнхээ тухай ч бодоод амжлаа. Хөөрхөн юм. Тэр угаасаа ойр орчмоо анзаардаггүй хүн болохоор хоолойгоо застал над руу харснаа хачир таваглах гараа улам хурдлуулсаар "Хувцсаа солиод ирэхэд чинь ширээ засаад дуусчихна аа."

Ширээний ард суухад тэр голд нь шөлөө тавьчихаад "За боллоо. Сайхан хооллоорой."

"Юу,... чи идэхгүй юм уу?"

"Би хийж байхдаа амссаар байгаад цадчихсан."

"Тэгээд ийм их хоолыг би яаж барах юм? Зүгээр суу, хамт хооллоё,"

Тэр эсэргүүцэлгүй ширээнд сууж, бид чимээгүйхэн л хооллоно.

"Лейла"

"Юу?"

"Нэр өгөөд хүссэнээрээ дууд гэсэн ш дээ. Лейла гэж дуудаж байя."

"Дураараа л бол."

"Яагаад Лейла гэж асуухгүй юм уу?" тэр зүгээр л мөрөө хавчих бол би "Миний дуртай киноны миний дуртай хөгшин эгчийн дүрийн нэр байгаа юм." Тэр толгойгоо хэд хэд дохин, "Хөгшин эгч" хэмээн амандаа үглэсээр босон, аяга тавгаа хурааж эхлэлээ.

'Миний дуртай гэж байхад'

Тэр хэлэхдээ хүний оронд шөнөөр давхар ажиллаж байсан ч тэр хүн нь ирчихсэн гэсэн болохоор одоо бид биесээ өдрийн одноос арай илүү олон удаа хардаг болсон.

Smile empty soulWhere stories live. Discover now