Ten

64 9 0
                                    

Лейлагийн яриаг сонсоод би түүнд итгэсэнгүй. Үгүй ээ, итгээгүй юм биш, хичнээн бодсон ч, хичнээн төсөөлөхийг хичээсэн ч итгэмээргүй  санагдсан юм. Тэгээд л би инээчихсэн. Тэнэг амьтан шиг аашилсан хоёр дахь удаа минь энэ. Хэн нэгэн хүн бүхэл бүтэн хорин жил амьдрахад түүн рүү  ганцхан удаа хараад хэн ч сэтгэлээсээ инээж байгаагүй гэдэг итгэж болохоор сонсогдож байна уу?  Гэхдээ өөрийгөө шоолж инээсэн юм. Ямар ч шашны сургаальд биднийг ертөнцийн булан бүрт өөрсдийн гэсэн жижигхэн нүхийг ухчихаад, тэр нь амсар нь ч бай адаг нь ч бай түүндээ л амьдар, хажуугийн нүхэнд нэг нэгнээ хороож байсан ч чамд хамаагүй гэж лав сургадаггүй байх. Лейлагийн ярьсан хэрвээ үнэн бол, ийм зүйл үнэхээр байж болдог бол яагаад өдий хорин жилийн туршид түүнд гараа сунгачих нэг ч хүн байгаагүй юм бол? Би ч бас зөвхөн өөрийн хар амиа л хоохойлж амьдарсан бололтой.

Тэр гадуур хувцсаа шүүрэн, хаалга саван гарахдаа "Юу гээч. Чам шиг хүмүүс үүнийг сонсох төдийд л чих чинь даахгүй хулмайж, бодолд чинь багтахгүй тийчилж, сэтгэлд чинь багтахгүй сөхрөх байх. Гэхдээ буруутгах аргагүй ээ. Ийм амьдралаар амьдарсандаа надад ч гомдох эрх байхгүй. Бурхан хүнд дааж чадах зовлонг нь үүрүүлдэг юм хойно. Тэнхээтэй төрсөн нь л миний буруу юм байлгүй." хэмээн инээмсэглэчихээд намайг анир чимээгүй гэрт амь тавьж буй хүний хашгирааныг чихэн дээр тоглуулж буй мэт байдалд үлдээж орхив. Гэвч би түүний ярьсан үнэхээр л байж боломгүй амьдарлаас нь илүүтэй яагаад инээснээ тайлбарлаж амжилгүй явуулчихсандаа санаа зовж байлаа.

***

Аль хэдийн шөнийн 12 цаг өнгөрч байгаа ч тэр ирсэнгүй. Утсаа аль хэдийн унтраачихсан, яг хаана ажилладаг гэдгийг нь ч би мэдэхгүй шүү дээ. Нэг цаг болоход тэвчээр минь алдагдан, тийшээ юу болсон ч очихгүй гэдгийг нь мэдэх ч өөр хаана гэж хайхаа мэдэхгүй байсан болохоор машинаа асаан хөдлөлөө.  Гудамж уруудан төв зам руу орох уулзварын гэрлэн дохион дээр зогсож байгаад хажуу тийш хартал тэр өнөөх ширээн дээр гараа дэрлэн хэвтэж байлаа.

Анх уулзсан газраа.

Би яагаад хол явчихсан гэж бодсон юм бол оо? Машинаа унтраан, суудлын бүсээ тайллаа. Лейла огтхон ч хөдлөхгүй хэвтсээр л байсан ч би түүнийг унтаагүй гэдгийг нь сайн мэдэж байлаа. Очих эсэхдээ эргэлзэн хэсэг суусны эцэст би хажууд нь очив.

"Лейла?"

Тэр удаанаар өндийн надруу харлаа. Тэгээд түүний доголон нулимс нь урсаж амжаагүй байхад нь би үнсчихсэн.

Тайтгаруулж дөнгөхгүй үг
Тайвшруулж чадахгүй аялгууг үйлдэл орлож чадна гэж бодсон юм. 5 секундын дараа гэхэд улам л зовлон нэмж магадгүй ч би чамд 4 секунд 9 доолийн хоосрол бэлэглэх гэсэн юм. Магад тархи чинь хэзээ ч хоосон байж үзээгүй байх. Заримдаа ашиггүй олон хогшилтой байснаас оргүй хоосон байсан нь амар байдаг юм.

Тэгээд чи нүдээ аньсан.

Доголон нулимс чинь чиний бус миний уруул дээр буухад

Тэгэхэд л гашуун бүхнийг чинь би л амталж байя гээд өөртөө амлачихсан.

Smile empty soulDonde viven las historias. Descúbrelo ahora