Fourteen

50 8 0
                                    

- Намайг яагаад Лейла гэж дуудах болсон юм бэ?
- Юу вэ? Хамаагүй ээ гээд тоохгүй л байгаа юм шиг байсан байж.
- Хөгшин эгч гэснийг чинь санаж л байна л даа.
- Дуртай гэдгийг нь дандаа орхих юм аа.
- Үнэхээр дуртай киноны чинь дүр болохоор л ингэж дуудаж байгаа юм уу?
- Өөр юу хүссэн юм бэ дээ?
- Юу ч биш ээ.
- Аливээ , ямар нэгэн утга учиртай байгаасай гэж хүссэн юм биш үү?
- Үгүй ээ, зүгээр л асуусан юм.
-Харанхуй
- Айн?
- Эртний Араб хэлний "харанхуй" гэсэн утгатай. Харанхуйн охин.
- Гэнэт таалагдчихлаа.
- Чи харанхуйгаас гэнэт л өмнө минь гараад ирсэн болохоор.

Тэр шөнө ч.

Миний амьдралд ч.

-------------------------------------------------------

- Тэхён?
- За?
- Надад үнэхээр хайртай юм уу?
- Маш их.
- Яагаад?
- Зүгээр л хайртай.
- Бүх зүйл л шалтгаантай байдаг шүү дээ.
- Тэгвэл миний хайр тэр бүх зүйл гэдгээс чинь ангид оршдог юм байна. Харин чи надад хайртай юм уу?
- Тийм ээ.
- Юу ч сонсогдсонгүй.
- Хайртай.
- Тэгээд шалтгаан нь юу юм бэ дээ?
- Бүгд. Чиний гэсэн бүхэн чамайг хайрлах шалтгаан. Чиний уул шиг нөмөр, хана хэрэм шиг түшигтэй зангаас чинь эхлээд чиний зөрүүд, дураараа зан чинь шалтгаан.

Чиний үзэсгэлэнтэй царай, том гарнаас чинь эхлээд биеэн дээр чинь байх мэнгэ бүр чинь хүртэл шалтгаан.

Ким Тэхёны гэсэн бүхэн чамайг хайрлах шалтгаан.

- Тэгвэл чи бид хоёрын хайр яг адилхан юм байна. Би чамайг шалтгаангүй хайрладаг. Харин чиний намайг хайрлах шалтгаан бол миний бүх зүйл. Самбар дээр бичсэн тоог би бүхлээр нь харин чи бутархай хэсгээр нь задалж хараад байгаа болохоос биш тэнд яг адилхан нэг л тоо байна гэж бодогдохгүй байна уу?

- Тийм бололтой.

- Хэтэрхий их сэтгэл хөдлөл ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр илэрдэг шиг хэтэрхий олон шалтгаан ямар ч шалтгаангүйгээр хайрлахад хүргэсэн байх.

- Хайртай.

- Би ч бас.

Smile empty soulWhere stories live. Discover now