Ending

54 6 2
                                    

Наргүй атал сүүдэр урд минь хөндөлсөнө
Дуугүй атал бороо газарт цутгана
Хоолойгүй авиа чихэнд нэрийг чинь шивнэнэ
Тольгүй ч тусгал чинь нүдэнд үзэгдэж
Бөгжгүй ч хуруунд хүнд мэдрэгдсэнд
Хоосон сэтгэл инээмсэглэнэ

Нулимсгүйгээр нулимс урсаж
Хаана ч байхгүй өвдөлт хамгийн ихээр өвтгөнө
Бичиггүй хаягласан захиагаар
Бодоогүй үгсийг илгээчихээд
Хоосон сүнс инээмсэглэнэ.

Smile Empty Soul

Төгсөв.
2023 он




A/N: Барьж тавьж, мартаж санаж, халгаж хайрлаж явсаар бичиж эхлээд анхны нийтэлсэн бичвэр маань одоо л бараг 3 жилийн дараа дуусч байна. Дээр бичсэн 8 мөрт маань 3 жил дэвтэрт хадгалагдсаны эцэст одоо нэг юм бичвэрийн төгсгөл болоод орж байна даа.

Сэтгэгдлээ үлдээгээрэй. Юм бичмээргүй байвал цэг ч гэсэн үлдээгээрэй. Надад их чухал болохоор

Smile empty soulWhere stories live. Discover now