Four

87 10 0
                                    

Би түүн рүү толгойгоо эргүүлээд "Тэр эгч надтай хамт амьдардаг." хэмээгээд босоход тэр эргэлзэнгүй хэсэг доошоо харч зогссоноо цүнхээ аваад, машин руу зүглэх аж. Би ч инээмсэглэсээр машинд очин суулаа. Үйлчлэгч эгчийн нүд машины голын толинд бүлтрэх шахам бидэн рүү харах бөгөөд "Хар шөнөөр хүн дуу-"
Би чангахан шиг хоолойгоо засаад толь руу харвал, эгч ойлгов бололтой чимээгүйхэн урагш зам руу харна.
Гэрт оров уу, үгүй юу эгч намайг шууд л гал тогоо руу түлхэн оруулаад "Юу болоод байгаа юм бэ? Хар шөнөөр хүрээд ирээч гэсэн мессэж явуулна, тэгснээ бүр болоогүй охин дагуулж ирээд л..."
"Та санаа зовох хэрэггүй дээ. Хонох газаргүй болчихоод би зүгээр л туслаж байгаа юм. Аав, ээж хоёрт хэлж болохгүй шүү. Ер нь хэнд ч хэлж болохгүй. Бас шөнө дунд дуудсанд уучлаарай. Та хурдан орж амар."

"Амар гэсэн үү? Тэгээд зүгээр л амраачих байсан юм бол яах гэж намайг дуудсан юм бол доо, учир нь олдохгүй хүүхэд шүү!" эгч үглэсээр өрөө рүү гээ явж, би ч үүд рүү эргэтэл тэр манайхыг их л сонирхож буй янзтай байдгаараа урагш бөхийчихсөн байснаа намайг харчихаад нуруугаа цэхлэн, тааз ширтэнэ.
Би баруун гараа эв хавгүй савчуулсаар "Орооч"
Түүнийг хоёр давхарт байх сул өрөөнд оруулаад "Яг урд талын хаалга угаалгын өрөө, түрүүний эгчийн орсон өрөөг харсан биз дээ, хэрэг гарвал эгчид хэлээрэй. Эсвэл наад ширээн дээр байгаа утасныхаа 1-н тоон дээр нь дарчихвал би хүрээд ирнэ, доор гал тогоо..." Тэр уруулаа мушилзах аядахад нь тэртээ тэргүй бараг үүр цайх гэж байхад хэтэрхий олон юм яриад байгаагаа санан "За тэгвэл сайхан амраарай."

"Сайхан амраарай, Тэхён"

Тэгж л таарна. Би босго давчихсан байсан зүүн хөлөө буцан оруулаад хөмсгөө зангидсаар эргэн харвал "Юу... түрүүний эгч Тэхён гээд байсан болохоор. Нэр чинь биш байсан юм уу?"

Хөмсөг минь тэнийсэн ч сэтгэл минь тайвширсангүй. Гэсэн ч урд нь очин зогсоод гараа сунгасаар "Ким Тэхён"
Тэр нэрээ хэлэхгүй нүдээ эргэлдүүлэн зогссоор байсанд "Нэр зохиогоод байгаа юм уу? Гомдмоор юм аа."

Тэр эцэст нь гарнаас минь бариад "Хүссэнээрээ дууддаа. Хуучин нэр, хуучин амьдрал маань чамайг сонсох төдийд чинь хар нүх рүү сорчихож магадгүй."

"Нэр бодож олно оо."

-------------------------------------------------------
Хүрэлт чинь хүнийхээс ангид юм шиг л онцгой мэдрэгдсэн
Харц чинь мэлмийг чинь орхичихов уу гэлтэй л намайг ширтэж байсан
Хувь тавилан чинь хүртэл энэ орчлонгийнх биш мэт хэрцгий байсан
Гэвч хүрэлт чинь онцгой боловч хамгийн дулаахан нь
Харц чинь ер бусын боловч хамгийн зөөлхөн нь
Хувь тавилан чинь хэрцгий боловч хамгийн үзэсгэлэнтэй нь


A/N:  anzaarsan bol gol dur maani umnuhuu dursaj bgaa tgd suuliin "Italic"-r ingej bichigdsen heseg n yg odooginh gej oilgooroi🥰

Smile empty soulWhere stories live. Discover now