Thirteen

64 8 2
                                    

Гараараа хоол хийж өгөхийг хүссэн болохоор өдрөөс хойш гал тогоонд эргэлдсээр ямар ч байсан түүнийг ирэхээс өмнө ширээгээ засаж амжив. Тэртээ тэргүй миний хажууд хангалттай тухгүй байдаг түүнд хэтэрхий хичээвэл бүр л хэцүү байх юм шиг санагдсан болохоор зүгээр л энгийн байхыг хүссэн юм. Зүгээр л өөрийн хийсэн хоол, гэрийн хувцас, халуун цайтай байсан нь дээр гэж бодлоо.

Ажил нь тарснаас таван цагийн дараа тэр ирэв. Энгийн үе байсан бол тэр гурван цаг хорин минутын өмнө ирчихсэн байх байлаа. Гэвч өглөөний хэлсэн үг наашаа алхахад хөлийг нь дөнгөлчихөөд байсан нь гарцаагүй.

Хаалга онгойлгомогц улаа бутарсан хацар, хагас анилдсан нүд,  жаргалтай инээмсэглэсэн царай өөдөөс харан зогсоно.

"Оруулах юм уу, оруулахгүй юм уу?" хэтэрхий  алмайрсандаа хаалга таглан хэдэн секунд зогсчихсоноо би түүнийг ярьж эхлэхэд нь л анзаарав. Би  согтуу эмэгтэй өмнө нь бараг л харж байгаагүй бөгөөд тэр үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа. Хааяа хааяа нэг нүдээ аниж нээн, хөл нь энд тэнд гишгэж байгаа ч эгц явах гэж хичээж байгаа нь, бас ямар нэг юм амандаа үглээд байгаа нь. Тэр цааш явсаар том өрөөний буйдан дээр очин суулаа. Тэгснээ хажуудаа суу хэмээн, гараараа буйдан цохих аж.

***

"Лейла, яагаад гадаа зогсож байгаа юм бэ?"

Тэр мөрөө байдгаар нь хавччихаад, хамар нь улайчихсан гэрийн үүдэнд гадаа зогсож байв.

"Зүгээр жаахан салхилах гээд гарч ирсэн юм." Би куртикээ тайлан өмсүүлээд,
"Айгаад гарч ирсэн биз дээ? Өчигдрийн харсан зүйлээсээ болсон уу?"

Өчигдөр манай хажуу талын байрнаас хүн амиа хорлох гээд үсэрч байхыг нь Лейла цонхоор харчихсан гэсэн. Түүнээс болоод их цочролд орсон. Гэрт ганцаараа байхаар тэр нь бодогдоод гараад ирсэн бололтой.

Тэр урагш алхан намайг тэврээд энгэрт минь шигдэн уйлж эхлэлээ. Хэр барагтай үзэгддэггүй түүний нулимс цээжийг минь норгосонд би баяртай байлаа.

"Баярлалаа. Нулимсаа арчуулж байгаад." Тэр буцан цэх зогсоод, нусаа татах аж.

"Лейла, надад гомдоллож бай."

"Чамд яасан гэж?"

"Найз залуу чинь болж байгаа болохоор."

"Хэн зөвшөөрсөн юм?" тэр цаашаа гэр лүү орохоор хурдан хурдан алхана.

Би араас нь дагасаар "Гомдоож байна шүү. Өмнө нь хэн согтуу ирчихээд 'надад сайн', 'надтай үерхчих, гуйж байна' гээд хөөрхөн хөөрхөн юм яриад байлаа."

"Би согтуу байсан гэж хэлсэн ш дээ. Тэглээ ч юу ч санахгүй байна."

"Худлаа яриад.. дээр санаж байгаа чинь баригдчихсан ш дээ."

Бид гэрт орон том өрөөнд тухлан суулаа. "Үүнийг би жинхнээсээ хэлж байгаа юм шүү. Миний буруу байсан ч надад уурлаж, надаас шалтгаалаагүй байсан ч надад гомдож бай. Энэ бол тушаал. Хэцүү байвал хэцүү байгаагаа харуулж, уйлмаар байвал уйлж бай. Миний дэргэд.

Тэглээ гээд сул дорой гэсэн үг биш шүү дээ. Үгүй ээ, миний дэргэд чамайг хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж хүсэхгүй байна.  Чамд юуны ч төлөө тэмцэхгүй байх газар хэрэгтэй. Тэр газар чинь миний дэргэд байгаасай л гэж хүсч байна."

Тэр чимээгүй  л намайг ширтэн суух нь намайг байж суух газаргүй болгож орхив. Би хурдхан шиг босон өнөөх цонхыг сайтар түгжин, бариулыг нь салгаж аваад том шүүгээг түлхэн урд нь байрлууллаа.

"Тэхён, ингэх хэрэггүй дээ."

"Энэ цонхоор харах болгонд тэр дүр зураг толгойд чинь бууна шүү дээ. Нүдэнд харагдахгүй бол тархи чинь мартчихдаг юм."

"Баярлалаа."

Smile empty soulWhere stories live. Discover now