Twenty two

40 4 0
                                    

Би үнэхээр их бодож байна. Амиа хорлож чадах болов уу, тэр үед өвдөх болов уу, юу мэдрэгдэх бол гэхээс илүү бичсэнийхээ дараа энэ захиаг шатаах уу, чамтай ганцхан удаа уулзаж болох болов уу, ахиж холбогдохгүй байсан нь дээр юм болов уу, чамд юу ч үлдээхгүй явчихвал намайг арай хурдан мартах юм болов уу? гээд л. Сонголтгүйгээр оноогдсон амьдралаасаа зугтаж байгаа ч амьдралынхаа сүүлийн мөчид ядаж зөв сонголт хийхийг хүсч байна. Яавал чи арай бага өвдөх юм бэ? Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино гэдэг үнэн бололтой. Ямартай ч би сайн зүйл хийхийг хүсч байна. Бас сайн зүйл хэн нэгнийг өвтгөхгүй гэдэгт итгэж байна. Үнэн, худал хоёрын аль нь сайн зүйл вэ? Тэрийг чамд хийж өгчхөөд үүрд явлаа хайрт минь.

Би хүчиндүүлчихсэн.

Нэг удаа ч биш. Үгүй ээ, сүүлдээ үүнийг хүчин гэж хэлэх эсэхээ ч мэдэхээ байсан. Хэрэв чамаас өөр хүн байсан бол би эргээд ирэхэд чинь бузарлуулаагүй мэт хажууд чинь наалдаад амьдрах байсан юм. Гэхдээ чамд бол яасан ч тэгж хандаж чадахгүй. Учир нь чи минь энэ хорвоод байж боломгүй сайн хүн шүү дээ. Надад хийсэн бүх зүйлийн чинь хариуд би яаж ийм болчхоод, ээжтэйгээ адилхан өвчинтэй болчхоод чам дээр очих юм. Чамтай л байж чадахгүйгээс хойш одоо амьдрана гэдэг нэгэнт миний хийх зүйл биш болсон. Ер нь анхнаасаа л амьдрал надад зориулагдаагүй байх. Уг нь миний амьдрал байхад надад дандаа л хүний юмыг зээлж хэрэглэж байгаа болохоор эзэн нь байнга муухай харж байгаа юм шиг тухгүй санагддаг. Хүний юмыг хэт удаан хэрэглэж болохгүй шүү дээ, буцааж өгөх хэрэгтэй. Зээлсэн гэхэд хорин жил хангалттай байсан гэж бодож байна.

Ахархан мөртлөө үүрдийн зовлонтой амьдралын минь
Богинохон ч гэсэн мөнхөд гэрэлтэх сар чи минь байсан юм шүү. Тэр хэсэгхэн хугацаанд намайг хамгийн жаргалтай Лейла, хамгийн хайрлагдсан эмэгтэйн амьдралаар амьдруулж өгсөнд баярлалаа. Сүүлд хэлсэн бүх худал үгийг минь мартаарай. Тэр үед чамд хамгийн муу хүн болчхоод л алга болоод өгнө гэж бодож байсан юм. Гэвч өвчин минь чангаагаад чамд үнэнийг хэлүүлж байна. Хэрэв чи тийм ч сайн хүн байгаагүй бол надад чамайг өвтгөх ийм хэцүү биш байх байсан гэж бодсон болохоор л чамд ч гэсэн би шуналтай, арчаагүй нэгэн байх юм бол чамайг харамсахгүйгээр амьдарч чадна гэж бодсондоо л тэгсэн юм. Үүндээ Жиминийг ч гэсэн татан оролцуулчихсан болохоор уучлалт гуйж буйг минь дамжуулаарай. Тэр чиний төлөө юуг ч хийнэ гэсэн шүү. Тийм найзтай атаархмаар юм аа, Ким Тэхён. Одоо бол намайг чамд чин сэтгэлээсээ хайртай байсныг минь, тэрхүү хамт байсан өдрүүдийн юу нь ч худал байгаагүй гэдгийг, чи нэг хүнд сайхан амьдрал бэлэглэсэн гэдгээ мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Эцэст нь гуйх гэж буй гуйлтыг минь заавал биелүүлж өгөөрэй. Цонх хаачихсан байгаа шүүгээгээ холдуулаад над шиг харанхуй барааныг л тусгадаг нэгэн биш гэрэл гэгээ цацруулсан хөөрхөн эмэгтэйтэй сайхан амьдраарай. Тэгээд миний тухай аль болох битгий бодоорой. Баяртай, Ким Тэхён.

Би чамд хайртай байсан шүү, бүх зүрх сэтгэлээрээ

Баяртай хайрт минь.

Чиний Лейла

***

Өчнөөн олон нарлаг өдрийн алинд нь ч үзэгдээгүй атлаа цөхрөнгөө барсан нэг л шөнө гялалзан ирсэн харанхуйн охин.

Туйлдатлаа ядарсан байх

Хэт их шаналсан байх

Хэтэрхий их өвдсөн байх

Хүн гэх араатнуудын дунд амьсгалахаас ч халширсан байх.

Шигдсэн намгаас чинь заавал гаргана гээд

Өөрийнхөө эмэгтэй болгон жаргалтай амьдруулна гэж

Өөртөө амласан юмсан.

Өөртөө бас амьдралд дурлуулчихаад

Аль алиныг нь аваад одохдоо чи минь гунигласан байх даа.

Тэр бүх худал хуурмаг зүйл жинхнээсээ болсон байсан ч чамайг гэх хайр минь нэг хором ч хувирахгүй бас багасахгүй байсан юм шүү. Чи миний хувьд хэзээ ч хуурамч байгаагүй. Үргэлж л хамгийн хайрламаар, хамгийн үзэсгэлэнтэй нь байсан.

Миний хайртай, Лейла.

Тайван нойрсдоо.


Хавар байсан юм чи намайг орхиход
Бороо ээлжээ ирлээ гэж бодсон ч цас огтхон ч холдохыг хүсээгүй тэр хавар
Тавьж явуулах ёстойгоо мэдэх ч чамайг огтхон ч мартахыг хүсээгүй тэр хавар.

Smile empty soulWhere stories live. Discover now