Nineteen

44 5 0
                                    

Жиминд бүгдийг нь ярьсны дараа сэтгэл багахан ч атугай уужраагүй гэвэл худлаа ярьсан болох ч асар их гэмтэй санагдсан. Түүний эргүүлгэнд хөл алдан явахдаа би энэ 6 залуугийн хөлс хүч, бидний арын албанд ажиллаж амьдралаа авч явдаг залуус, асар их хайр хүндлэлийг нь авсан фэнүүдээ хүртэл умартаж орхисон шүү дээ. Би ийм хувиа хичээсэн, арчаагүй амьтан байхаа хэзээ болих юм бол?

Шюга: За, захирал юу гэж байна?

Намжүүн: 7 хоногтоо бүх ярилцлага, үзүүлбэрүүдийг цуцалсан байна.

Жонгүг: Ю-юу?

Хусог: Ер нь яг хэн, юу гээд байгаа юм бол?

Намжүүн: Ингэж цуцалж байхыг бодоход баталгаатай баримттай л байж таарах нь.

Жонгүг: Тэр сүрдүүлээд байгаа хүнийг нь ямар ч байсан У На Ри гэдэг юм шиг байна лээ.

Жимин: Чи яаж мэдсэн юм?

Жонгүг: Захирлын өрөөнд ая сонсгож байгаад scandal гэсэн хавтас дотор сүүлд нээсэн тийм файлууд байхыг харчихсан юм.

Жин: У На Ри гэдэг хүн таньдаг хүн байна уу?

BTS* толгой сэгсрэх

Шюга: Тэхён, чи мэдэхгүй юу?

Тэхён: Анх удаа л сонсож байна.

Жин: Гол нь яагаад бид нарт хэлж, бид нартай ярилцахгүй байгаа юм бэ?

Намжүүн: Тэгэхээр заавал бид нартай холбоотой гэсэн үг бас биш шүү дээ. Бусад хамтлагаас ч байж магадгүй. Нэг энт болохоор бидний нэр хүндийг бодоод л хуваариудыг цуцалсан байж болно.

Хусог: Тийм ээ, өөдрөгөөр бодоцгооё.

........................

Жимин: Тэхён?

Тэхён: Айн?

Жимин: Нөгөө охины чинь зургийг харж болох уу?

Тэхён: Байхгүй ээ. Би л болгоомжлох гэсэндээ тиймэрхүү зүйлс хийдэггүй байсан юм. Тэр ч гэсэн зургаа авхуулъя гэж нэг ч удаа хэлж байгаагүй.

Жимин: Тийм байх нь ээ.

Тэхён: Ингэхэд чи зургаар нь яах гэж байгаа юм?

Жимин: Яав л гэж дээ, Ямархуу охин байдаг юм болоо л гэж. Энд тэнд тааралдах ч юм бил үү. За за, би фитнессдээ орлоо.

***
Жимин: Тэхён, тэр охин чинь ихэнхдээ ямархуу хувцасладаг вэ?
Тэхён: Пак Жимин, яагаад зургийг нь ч асуугаад хувцсыг нь ч асуугаад байгаа юм? Тэгснээ бодлогошироод л ...
Жимин: Яахав, надтай таарвал ядаж таних хэмжээнд байвал л гэж бодсон юм. Эсвэл олж чадах ч юм билүү?
Тэхён: Чи ид шидтэн л биш бол өөр олох арга үлдсэн гэж бодохгүй л байна.
Жимин: За тэгээд ихэвчлэн ямар хувцастай явдаг байсан юм бэ?

Smile empty soulDonde viven las historias. Descúbrelo ahora