Twenty one

35 6 0
                                    

"Тэхён аа, санасан шүү."

Ингэж хэлээд хоёр секундын дараа тэр чангаар инээж эхлэлээ. Яг л найзууд нэгнээ хуурчихаад 'Чи ямар тэнэг юм бэ? Ийм юманд итгээд байх даа яахав дээ' гээд шоолдог шиг. Надад яг л шоолуулж буй мэт санагдсан.

Тэр одоо л бах нь ханасан аятай инээхээ болиод "Намайг У На Ри гэдэг" хэмээгээд над руу гараа сунгах аж.

"Арай ч үгүй байлгүй дээ."

"Ким Тэхён, чамайг танихгүй хүн байх боломжтой гэж үү? Яахав, надад утас байхгүй, интернет ордоггүй байлаа ч хаа сайгүй та нарын зурагт хуудас, телевиз радиогүй бүгд л та нарын талаар ярьдаг байхад, үнэхээр чамайг таньдаггүй гэж бодоод байх даа яахав дээ. Анхнаасаа миний зорилго захирал чинь байсан. Мэдээж тэр чамаас илүү мөнгөтэй, бас чамаас илүү ухаантай."

"Хэн тайлбарла гэсэн юм?"

"Надад ингэж их тусалсан юм чинь хүн чанар зулгаагаад ядаж өөрийнхөө амаар үнэнийг хэлж өгч байгаа юм. Цаашид дахиж тааралдахгүй байцгаая. Баяртай, Ким Тэхён."

"Лейла? Надад үнэнийг хэлчих. Би зохицуулж чадна. Хойд аав чинь ийм юм хийлгэж байгааг мэдэж байна. Тэр чамайг юу ч гэж сүрдүүлс-"

"Ийм болохоор л чамайг хуурах амархан байсан. Магадгүй ийм болохоор л аав маань намайг өөр гишүүн биш чам руу явуулсан байх. Намайг Жиминд илүү дуртай гэж хэлээд байхад. Эсвэл ядаж л Жонгүгийн халуухан биеий- "

"Боль. Худлаа гэдгийг нь мэдэж байгаа болохоор дараа нь хэлсэндээ өөрөө шаналах ийм хэцүү үгс битгий хэл."

"Ёстой нээрээ, юу гэж бодно дураараа бол доо. Гэхдээ Тэхён, би мөнгөө аваад л жаргалтай амьдарна гэдгийг минь санаарай. Тэр үед би чиний талаар огтхон ч санахгүй. Тийм болохоор чимээгүйхэн байж байгаад мөнгийг минь авхуул, тэртээ тэргүй чамд тийм ч хамаагүй болохоор битгий яршиг болоод байгаарай."

Жүжигчин болох ёстой байж. Үнэхээр үнэмшилтэй байна шүү, Лейла. Бараг л зүрх өвдмөөр үнэмшилтэй.

***

"Захирал аа, орж болох уу?"

"Өө Тэхён, ор ор."

"Тэхён, юу болсон?"

Тэхён: Тэр У На Ри-ийн хэргийг надад даатгачих.

"Юу гэнэ ээ?"

Тэхён: Та юу ч хийсний хэрэггүй, миний хийсэн хэрэг болохоор би өөрөө зохицуулчихъя.

Smile empty soulWhere stories live. Discover now