Six

79 9 2
                                    

Аялан тоглолтын бэлтгэл эхлээд хагас сар харвасан сум шиг л өнгөрлөө. Бэлтгэлээ хийсээр л, хажуугаар нь хуваарьт ажлуудаа амжуулсаар л.

- За яасан бэ дээ? Та хоёр явчихаар чинь би ганцаараа эвгүй ш дээ.

"Энэ дуун дээр хамгийн удаан хоолой бичлэгэнд орохоо мэдсээр байж" хэмээн Жимин хошуугаа унжуулах бол Жонгүг цаанаас нь "Бид хоёр түрүүлж орсон ч хүлээж өгдөг л биз дээ." хэмээн гомдоллоно.

Би ч "Амжилт, маргааш уулзья." гээд гүйх шахам гарахад тэр хоёрын нэгэн зэрэг "Ким Тэхён, чамайг даа" хэмээн орилох нь өрөөгөөр нэг хадна. Өнөөдрийн бичүүлэх дуун дээр би нилээн олон дуулах хэсэгтэй, дээрээс нь өндөр нот ч авах хэрэгтэй болохоор хамгийн удаан бичлэгэнд орохоо мэдсэн ч тэр хоёрын цагийг дамжуулахдаа продюсерийн хэлснээс 2 цагаар хойшлуулж хэлээд өөрөө урдуур нь ороод нийтдээ бүтэн 4 цаг хүлээлгэчихсэн юм. Тэр хоёр хоолой бичлэгэн дундуур байн байн гомдоллож орж ирээд байхаар нь 'дуусаад хоолонд оруулья' гэчихээд одоо ингээд гэрлүүгээ харьж байгаагаа бодон инээд алдсаар компаниас гарлаа.

"Байна уу, ээжээ.
-
Тиймээ, тарчихсан.
-
Гэртээ бараг л ирж байна.
-
Ирж хоол бэлдээд явсан юм уу?
-
За, энэ амралтын өдрөөр очно оо.

Баяртай, хайртай шүү" ээжтэй ярьж дуусахтай зэрэгцэн гэртээ ороод утсаа тавихын завдалгүй ахиад л утас дуугарлаа. Ээжийг юм хэлэхээ мартчихаж дээ гэж бодсон ч танихгүй дугаар залгаж байлаа.

"Байна уу?" хэн ч дуугарсангүй.

"Байхгүй бол тасаллаа шү-"

"Хүлээгээрэй" эмэгтэй хүний тийм ч нарийхан биш хоолой дуугарсанд бага зэрэг гайхан

- Хэн бэ?

"Юу, нөгөө чи надад хэн гэж дуудахаа хэлээгүй болохоор өөрийгөө хэн гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна."

Smile empty soulWhere stories live. Discover now