Nine

67 8 0
                                    

A/N: Ёс бус үг хэллэг, сэтгэл эмзэглүүлэм зүйлс гарах учир тиймэрхүү зүйлс таагүй санагддаг бол уншихгүй орхино уу.


"Юу вэ, Тэхён. Угаалгын нунтгийг нь хоёр гэсэн дугаартай руу нь хийдэг ш дээ. Чи 40 минутын турш зүгээр л цэвэр хувцсанд хувцсаа эргүүлчихсэн байна." Тэр угаалгын машины өмнө ташаагаа тулан зогсчихоод толгойгоо сэгсрэнэ.

- Тэгээд 1 гэсэн рүү нь юу хийдэг юм?

Тэр хажуудаа байх тавиурын дунд талынх руу нь заасаар "Үнэртүүлэгч, цайруулагч, зөөлрүүлэгч зэрэг шингэн зүйлсээ хийдэг юм."

- Яагаад тэд нарыг хоёр луу нь хийж болдоггүй байна аа? Хувцас угаахад угаалгын нунтаг нь ноймор нэг чухал зүйл биз дээ?

Лейла нүдээ эргэлдүүлсээр хувцсыг минь дахин эргүүлэх аж.

Бидний харилцаа ингээд санасан бодсоноо шууд хэлээд, тоглоом шоглоом хийж болохоор хэмжээнд хүрчихсэнд би их л олзуурхаж байлаа.

- Ярилцах гэсэн юм. Түр том өрөөнд суух уу?

Түүнийг шатаар өгсөж амжихаас нь өмнө би ийн хэллээ. Буруу цаг байж магадгүй ч, улалзаж эхэлж байгаа галан дээр ус асгачихаж магадгүй ч оролдоод үзэхийг хүссэн юм.

Тэр буйдан дээр ирэн, хажуудаа байх том дэрийг өвөр дээрээ тавин суучихаад хэлэх зүйлийг минь хүлээн ширтэнэ.

- Надад ч бас чиний тусламж хэрэгтэй гэж хэлснийг минь санаж байна уу?

Тэр толгой дохисон ч таатай санагдахгүй байгаа нь илт.

- Надад өөрийнхөө тухай яриад өг.

Түүний царай огцом хувиран, дэрээ буцаан хажуудаа тавиад, үсээ хойш нь илсээр

"Амьдралаа яриад өг гэж үү? Яасан? сонирхолтой байна уу? Сонсчихоод намайг өрөвдмөөр байгаа юм уу? Хорвоо дээр ийм ч юм байх гэж дээ гэж жигшмээр байгаа юм уу? эсвэл өөрийнхөө амьдралыг минийхтэй харьцуулж там, диваажингийн ялгааг нь хармаар байгаа юм уу?"

Анх нүүж ирэхдээ л дахиж битгий дурсаарай гэдэгтэй төстэй зүйл хэлснийг нь санаж байсан болохоор иймэрхүү хариу ирнэ гэдгийг ч гадарлаж байсан юм.

- Яахав, чи арай харгисаар хэлж байгаа ч би үгүйсгэхгүй ээ. Зүгээр л бусад хүмүүс яаж амьдардгийг мэдмээр байна. Чиний амьдрал болохоор биш ээ, чамаас л сонсох боломжтой байгаа болохоор. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ? Харин өрөвдөх, жигших, харьцуулах эсэх нь миний дур болохоор чамд мэдэгдүүлэхгүйгээр өөрөө зохицуулчихна.

Smile empty soulNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ