Sixteen

49 7 0
                                    

"Байна уу? Намжүн ахаа."

" Ким Тэхён, компани дээр хүрээд ир. Яг одоо."

---------------

"Байна уу? Жимин аа, Намжүн ах залгаад компани дээр хурдан ир гэснээ таслачих юм. Ямар нэгэн юм болоо юу?"

"Нэг хүн ирээд чамайг охиныг нь хулгайлсан гээд орилж, хашгичаад бөөн юм болж байна. Ким Тэхён, ер нь юугаа хийгээд яваад байгаа юм?"

"Ойлголоо. Би одоо очлоо."

Компани явах замд алганы хөлс маань чийхрахаа огт больсонгүй. Лейлад л мэдэгдэж болохгүй шүү гэх бодол л тархийг минь дүүргэж байлаа. Компаний үүдэнд ирэн машинаа зогсоол руу ч оруулалгүй орхиод хамаг хурдаараа үүдний танхимыг зүглэлээ.

Тэнд ирэхэд хүмүүс тойрон зогссон байх агаад өнөөх "Ээжийнхээ захиасыг биелүүлэхгүй юм уу?" гэсэн хахир хоолойны өнгө дундаас нь цуурайтан барилгаар нэг нүргэлнэ. Гүнзгий амьсгаа авах ч завдалгүйгээр гүйн очиход хүмүүс хоёр тийш ярагдан зам тавьж өглөө. Өнөөх эр гараа савчих зуураа намайг олж харангуутаа л инээд хурсан гунигт нүдээр ширтэн шууд л өмнө минь сөхрөх аж.

"Миний охиныг битгий зовоогооч. Би гуйя. Би хүссэн болгоныг чинь хийх болохоор гуйж байна. Охиныг минь л өгчих."

Үүнээс илүү ухаан гарахгүйг нь мэдсэн би нэг хөл дээрээ өвдөглөн хажууд нь суугаад "Дахиад ганц л үг дуугарах юм бол бодож ирсэн мөнгөнөөсөө сохор зоосыг ч авахгүй гэж ойлгоорой. Тэртээ тэргүй цагдаа дээр очиход охин чинь юу гэж хэлэхийг мэдэж байгаа биз дээ? Би өөрөө очих болохоор дуугүй хариад байж бай." хэмээн чихэнд нь шивнэхэд түүний амьсгалах нь хүртэл сонстохоо болив. Би босон зогсоод "Үл ойлголцол гарсан бололтой. Та бүхний ажилд саад учруулсанд уучлаарай." хэмээгээд өрөө рүүгээ алхлаа. Алхах зуураа "Жиминий дэргэд очин харих замдаа хэнтэй ч ярилцахгүй байхад нь анхаараарай" хэмээн чихэнд нь шивнэчихээд лифт рүү оров.

Олны нүд над дээр тусах нь ховор үзэгдэл яав ч биш боловч, энэ удаагийнх тэс өөр байлаа.

Үнэхээр давчдуулам, үнэхээр гаслантай.

--------------------------------

- Захирлаа, бүтэн сар хагасын дараа явах ёстой байсан шүү дээ. Яагаад нөгөөдөр явахаар болчихож байгаа юм?

- Ким Тэхён, гол шалтгаан нь чи өөрөө байж, яагаад гэнэ шүү! Чиний тарьсан шуугианаас болоод явж байна. Чамаас болоод бүх хүн ажил амьдралаа зохицуулахаар болчихоод байна. Тэр хүмүүс юу ч дуугарахгүй байхад чи........ Чи ер нь яачихсан юм? Сар хагас тэнд бэлтгэлдээ төвлөр!

Smile empty soulWhere stories live. Discover now