Twelve

66 8 1
                                    

- Байна уу?

-

- Би өнөөдөр компани дээр очиж чадахгүй юм шиг байна. Бие жаахан өвдөөд...

-

- Үгүй ээ, ирэх хэрэггүй. Зүгээр л хамрын ханиад бололтой. Кан эмчийг дуудчих болохоор санаа зоволтгүй.

-

- Ойлголоо, менежер ээ.

Ким Тэхён, юу л хийгээд байна даа? Энэ яг юу юм бол? Туулсан амьдрал нь сэтгэл эмзэглэмээр байсан болохоор өрөвдөөд байгаа юм болов уу?

Үгүй ээ, тэр тухай мэдээ ч үгүй байхдаа л туслахаар шийдчихсэн шүү дээ.

Надаас тэс өөр болохоор сонирхол татаад байгаа юм болов уу? Тэс өөр байлаа гээд худал хэлж, өмнө нь хэзээ ч тасалж байгаагүй ажлаа таслах хүртлээ сонирхол татна гэж үү?

Тэгвэл, үнэхээр...

"Сэрчихсэн үү?"

Тэр аль хэдийн гадуур хувцсаа өмсчихсөн шатнаас удаан гэгч нь уруудах аж. "Ажилдаа яваагүй юм уу?"

"Өнөөдөр амарч байгаа. Чи яах юм?"

"Юу?"

"Ажил?"

"Аан, одоо явах гэж байна." Лейлаг ийн хэлэхтэй зэрэгцэн утсаа атгачихсан гараа хойноо барихад  'байцайгаа хуйлж ороогоод..." гэх эмэгтэй хүний цоглог хоолой ярьж эхлэх нь тэр.

Менежер ах залгахаас өмнө өглөөний цай бэлдэх гээд хоолны бичлэг үзэж байснаа нуух гэсэн боловч бүр тоглуулах товчин дээр нь дараад хаячихлаа.

Дахиад л нөгөө тухгүй байдал.

Тэр юу ч сонсоогүй мэт гутлаа өмсөн гарахаар зэхэхэд нь би зориглон байж "Хэдээс тарах юм?"

"Тардаг цагтаа л" ийн хэлэх хоорондоо тэр түлхүүрээ авсан эсэхээ шалгаж буй бололтой цүнхэн дотрохоо уудлан зогсох аж.

"Би ажилгүй болохоор очоод авч болно шүү."

"Тэхён!" Лейла энэ удаад цүнхээ цахилгаандчихаад толгойгоо өндийлгөн над руу харлаа.

"За."

"Би чиний хүссэнээр амьдралаа бүгдийг нь тоочсон. Харин чи хариу үйлдлээ надад мэдэгдэхгүйгээр өөрөө мэдээд зохицуулчихна гэсэн мөртлөө яагаад ингээд байгаа юм?"

"Тэрнээс болоогүй юмсан."

"Тэгээд яах гээд байгаа юм?"

"Яах гээд гэсэн үү? Арай хэтэрхий байгаа юм биш үү? Би зүгээр л ...  чамд сайн болчихож."

"Ю-юу гэнэ ээ?"

"Лейла, би чамайг дэлгүүрийн гадаа анх харахдаа л харцаа огтхон ч салгаж чадахгүй байсан. Би амьдралдаа хэзээ ч хүний хэрэгт хошуу дүрж үзээгүй ч тэр үед чамайг зүгээр л орхиод явчихаж чадаагүй. Тэгээд гэртээ ирчихээд чиний тухай бодсоор л байсан. Маргааш шөнө нь ч гэсэн чамайг харах гэж очсон. Амлая, энэ чиний хаана, хэрхэн амьдардаг гэдгээс чинь огтхон ч болоогүй. Чамайг өрөвдөх мэтийн зүйл огт байхгүй."

"Ажлаасаа хоцрох нь, явчихаад ирье." Саяхан хаагдсаныг илтгэх улаан цэг хаалганы бариулны хажуу талд анивчина.

Хүлээгээрэй, тэр сая надад ямар ч эсэргүүцэх, сөргөлдөх, уурлах төрлийн үг хэлэлгүй гараад явчихсан уу? Тэгээд бүр 'явчихаад ирье' гэсэн үү?

------------

"Авсан шархных нь сорви над дээр тогтож

Урссан нулимсных нь мөр хацар дээр минь нойт дааж

Жаргал бүхэн түүн дээр асгарч

Зовлон бүхэн нь над дээр цахиасай" гэж бодох нь хайраас өөр юу байсан гэж?

Smile empty soulWhere stories live. Discover now