Two

134 12 2
                                    

"Нүүрнээсээ хоёр дахин том аягатай гоймонгоо идэж дуустлаа тэр доошоо харан гоймонгоо сороод тэгээд дээшээ харж нусаа татахаас өөрийг хийсэнгүй. Тэгээд идэж дуусав бололтой хойшоо сандлаа налан, баруун гараа гэдсэн дээрээ тавиад, нүдээ анин хэсэг суулаа. Магадгүй хэтэрхий их идчихсэн байх.

Тэгээд хэсэг азнасны дараагаар нүдээ нээн урагш өндийхдөө намайг олж харав. Одоо л нэг юм... Өөрийгөө бараг л Харри Потер дээр гардаг үл үзэгдэх нөмрөг нөмөрчихсөн аятайгаар санах дөхөж байлаа. Харцаа буруулаад хурдхан босоод харих байх гэж бодсон ч надруу хэсэг ширтэж байснаа ширээгээ дэрлээд хэвтчихэв. Юу вэ, харихгүй юм уу?

Арван минут өнгөрсөн ч тэр огт хөдөлсөнгүй. Унтчихаж байгаа юм байх даа? Орхиод явах уу? Үгүй гээд энд ямар хамт хонолтой нь биш дээ. Ахх, хүйтэн байна шүү. Харихаар шийдэн дэлгүүрийн саравчнаас гаран алхлаа. Цагаа харвал 3 цаг 40 минут. Энд цагаас ч илүү суучихжээ. Тэгээд дэлгүүрээс хорин метрийн хэртэй холдож байснаа буцан алхаж эхлэв. Амьдралдаа хүний хэрэгт хошуу дүрж үзээгүй юмсан.

Түүний хажууд ирээд мөрөн дээр нь зөөлхөн хоёр товшлоо. Тэр сэрсэнгүй.

"Хөөе..." нэг намуухнаар

"Хөөе..." нэг чангахнаар дуудлаа. Тэр нойроо харамлангуй ярвайсан ч залгуулан ямар нэгэн онцгүй зүйл бодов бололтой түргэхэн нүдээ нээн надруу харлаа.

Бурхан минь дахиад л. Түрүүхэн зүрхэнд минь тохиолдсон явдал дахиад тохиолдож байна.

"Юу?" Тэр том нүдэлсээр хоолойг нь дүрсэлж арай л дөнгөхөөргүй богинохон үг хэлсэнд би хариуд нь "Энд унтах гээд байгаа юм уу?"

"Өөрт чинь ямар хамаатай юм?" тэр аль болох ширүүн сонсогдох гэж хичээсэн ч дотроо бол айж байгаа нь нүднээ илт байлаа. Өмнө нь таагүй хүнтэй таарч байсан бололтой. Амлая, шөнө дундах ямар нэгэн сөрөг дурсамж байхгүй байсан бол хэзээ ч зүгээр л дуудсан хүнээс айгаад байхгүй. "Гадаа хүйтэн байна. Хонох газаргүй бол манайд хоноглоод явж болно шүү."

"Ч-чи чинь юу яриад?" тэр бүр давхийн босоод ирэв. Ким Тэхён, чи ч тэнэг амьтан юм даа. Ингэж хэлэхээр чинь мэдээж тэр бүр ч айна шүү дээ. Би буруу ойлголтоо залруулахаар хоёр гараа урдаа савчсаар "Үгүй ээ, чи буруу ойлгоод байна. Би чамайг яах ч гээгүй. Зүгээр л гадаа хүйтэн байгаа болохоор, тэгсэн ч өглөө болоход дахиад хоёр цаг гаран дутуу байна.  Сайхан сэтгэлээр л хэлсэн юм. Хүсэхгүй бол яахав дээ."

Түүний санаа нь амарсан харагдах ч хоосон харцаар ширтсээр л байлаа.

"За, за" би эргэж харан гэрлүүгээ гэлдэрлээ. Дэлгүүр нүднээс далд орохын даваан дээр эргэж нэг хартал тэр буцаад ширээгээ дэрлээд унтчихжээ.

Дулаахан хөнжилдөө шургасаар саяны охины царайны инч бүрийг ахин дахин санахыг оролдож байлаа. Уг нь бодлоо цэгцлэх санаатай гарсан ч бүр тархиа дүүргээд, зүрхээ доголдуулаад ороод иржээ. Гэхдээ өмнөхөөсөө тэс өөрөөр.

Сэрээд надруу харахад нь хамар нь улайгаад, царай нь бага зэрэг хөхөрчихсөн харагдсан.

Би дулаахан хөнжилд зовнилдоо даарсаар
Чи хүйтэн салхинд бүтэн нойртойгоор бид нарны шаргал туяаг арьсан дээрээ ахин нэг удаа мэдэрлээ. "
-----

Түүнийхээ өгсөн бор өнгийн арьсан гадартай тэмдэглэлийн дэвтрээ хаахад ингээд өнгөрснөө нэхэн санаж байгаа нь цээж гашуу оргиулсан ч жаргал бэлэглэж байлаа.

Хайр гэж чамайг л хэлнэ. Надад ямар нэгэн хийсвэр тодорхойлолт бодох ч шаардлага гарахгүй. Хайр бол чи. Хайр хэрэв хүн байсан бол гарцаагүй чи л байх байсан.

Тэр үед...

Нүд гялбуулах шижир эрдэнэсийг би чиний нүд л гэж бодсон

Нарны цацраг бүрийн үнсэлтийг чиний хөөрхөн сэвхнүүд л гэж бодсон

Үүлэн дунд хөвөхийг чиний булбарай уруул гэж бодсон

Үдшийн сарны урд дураараа бүжих шиврээ борооны үнэрийг би ганцхан чинийх л гэж бодсон

Горхины урсгал, шувуудын жиргээ чингээд бас тэнгэрийг нүргээнийг чиний хоолой гэж бодсон

Би чамайг дөлгөөн нуурын усан дээр асах дүрэлзэх галын дөл л гэж бодсон.

Smile empty soulWhere stories live. Discover now