Seventeen

53 5 0
                                    

------
Миний амьдралын хамгийн эрээлжилсэн үе хөвөрч байлаа.

Өглөө босоход сэтгэл минь магадгүй таван хошуу, өдөр тийшээ гурвалжин, үдээс хойш дугуй, оройхондоо олон өнцөгт гэх мэтээр хувирч байлаа.

Би намайг санаад байна гээд гуниглах,
хурдан ир гээд гомдоллох,
хэцүү байна гээд уурлах нэгнийг хэрхэн аргадах вэ гэдгийг гүнзгий судлана даа хэмээн бодсон боловч, тийм явдал огт болсонгүй.

Намайг Лос Анжелесийн онгоцны буудал дээр хөл тавихтай зэрэгцэн тэр ул мөргүй замхарсан байв.

Эхлээд надтай холбогдох л болно гэсэн найдлага маань тасартал хүлээлээ.

Түүний дараа үйлчлэгч эгчийг гэр лүү явуулан шалгуулахад түүнийг амьдарч байсан гэх нотолгооо хумхын тоос ч атугай үлдээгүйг би эгчийн явуулсан бичлэгнээс олж харсан юм. Гэхдээ тэр бичлэгнээс түүний үнэр үнэртэж байсан.

Ингээд дараагийн алхам бол хүн хөлсөлж хуучин гэрийг нь ажиглуулах байлаа. Би Лейлаг хойд эцэгтээ баригдан буцаад оччихсон. Тэгээд гарч ч чадахгүй, надтай холбогдож ч чадахгүй байгаа гэдэгт бат итгэлтэй байсан юм.

Гэвч 5 хоног өнгөрөхөд тэдний гэрээс амьд амьтны бараа нэг ч харагдаагүй байх нь тэр.

Ийнхүү явсаар аялан тоглолт ч эхлэлээ.

Тоглолт хийх тов зарлагдах үед Лейла миний амьдралын хаалганы яг гадаа бариулаас нь атгачихаад орох гээд зогсож байсан бол одоо дотор нь орон хамаг юмыг нь хуу хамчихаад хаалга хаан дахиад л гадна нь зогсож байгаа юм шиг хоосон санагдаж байна.

Тэр байшингаас нүүх, хаяг шилжүүлэх байтугай, өмнөх эзнээс нь өөр ямар ч бүртгэл байхгүй болохоор надад дахин хайх арга зам үлдсэнгүй. Ядаж би жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй шүү дээ. Юу ч гэсэн өөрөө Солонгост очъё, тэгээд учрыг нь олно гэсэн ганцхан горьдлого л байлаа.


"Чи шүүгээ дүүрэн нэг өнгийн хувцсыг алаглуулж өгчихөөд өмсүүлж чадаагүй эргэлзээ

Чи хэрэггүй бодлуудыг минь таягдан хаясан ч хоосруулчихаж дөнгөөгүй бодлогошрол

Чи хэрхэн инээхийг л зааж өгчихөөд уйлуулж орхисон дайсагнал

Чи бороотой өдрийн солонго шиг ирчихээд үүлтэй шөнийн од шиг л замхарчихсан зүүд зэрэглээ"

Smile empty soulWhere stories live. Discover now