Fifteen

64 6 0
                                    

"Лейла, хүзүү рүү амьсгалахаар гижиг хүрээд байна ш дээ." Тэр хүзүүнд минь нүүрээрээ шигдчихээд хурдан хурдан амьсгалаад байлаа.

"Би ингэж л унтмаар байна. Дургүй байгаа юм уу?" Одоо бүр уруулаа хөдөлгөх нь улам л гижиг хүргэнэ.

"Үгүй ээ, дуртай байна."

"Тэгвэл битгий хөдлөөд бай." Тэр санаа нь амарсан мэт бүр тухлаж аваад дахиад л гүнзгий амьсгалж эхэлнэ.

"Лейла?"

"Ммм?"

"Чиний мөрөөдөл юу вэ?" Өмнө нь олон удаа аман дээр гарч ирж байсан ч асууж нэг л чадаагүй юм. Хүнээс мөрөөдлийг нь асуух юу нь тийм хэцүү байсныг би өөрөө ч гайхсан.

" 'Юу байсан бэ' гэж үү?" Тийм ээ, хэцүү болгоод байсан зүйл нь энэ хариулт л байх.

"Үгүй ээ, юу ч оройтоогүй. Чи одоо ч биелүүлж чадах болохоор."

"Би хөгжимчин болохыг мөрөөддөг байсан. Үгүй ээ, мөрөөддөг. Төгөлдөр хуурч эсвэл хийлч." Тэр дотроо яг л тайзан дээр нэг ширхэг үс ч үлдээлгүй бүгдийг нь хойшоо шуугаад, гялалзсан мөнгөлөг даашинзтай хэдэн мянган хүний өмнө амьдралынхаа аязыг эгшиглүүлж байна гэж төсөөлж буй мэт нүдээ анин, хөнгөхөн инээмсэглэх аж.

"Хөөх, мэдээгүй юм байна. Гоё юм аа."

Тэр энэ удаад нүдээ нээхэд нь нүдэнд нь оч гялалзсаар "Бас би хайрлуулахыг мөрөөддөг байсан." гээд дээш өндийн хамар дээр минь үнсээд

"Бас энэ мөрөөдөл минь биелчихсэн." хэмээн бахдалтайгаар шивнэх аж.

"Би чиний бүх мөрөөдлийг биелүүлнэ." Тэр шөнө дэлгүүр орж, үйлчлэгч эгчийг дуудан байж гэртээ хонуулж, карьераа золиослон байж хажуудаа авчирсны минь утга учир магадгүй энэ л шивнээ байсан бололтой.

"Тэгэх шаардлагаггүй дээ."

Тэр буцан цээжийг минь налан хэвтлээ.

-Лейла?

- За.

- Чи яагаад надаас миний ажлын талаар асуудаггүй юм бэ?

Тэр надаас бага зэрэг холдон дээш харан хэвтсэнээ "Зүгээр л, бодож байгаагүй юм байна."

Энэ удаад би түүн рүү харан хэвтээд "Намайг ямар мэргэжилтэй, юу хийдэг юм бол гэж нэг ч удаа бодож байгаагүй гэж үү?" Лейла нүднээс минь дальдчих нь мэдрэгдэх бөгөөд

"Тэр тийм ч чухал биш шүү дээ.... Би өлсөөд байна. Гал тогоо орлоо." хэмээснээ босоод явчихав.

Хоёулаа уг нь оройн хоолоо идчихээд хэвтсэн шүү дээ.

Smile empty soulWhere stories live. Discover now