Eleven

68 7 0
                                    

Би үүдэндээ хоёр тийш холхисоор л байлаа. 'Ирэхгүй юм байна. Үгүй ээ, би орж ирээд 5 минут ч болоогүй байна шүү дээ. Бурхан минь, тэр ямар флаш байгаа биш дээ.'
Лейла алхмаар байна гэсэн юм. Би хамт алхъя гэсэн ч тэр 'чи машинаа яах юм? түрүүлээд явж бай' гэсэн.
Яагаад ч юм нуруугаар хүйт дааж, алганы хөлс чийхарч байна. Сайн санахгүй байгаа ч дэбютээ хийх тайзан дээр гарахын өмнөхтэй төстэй мэдрэмж юм шиг санагдаж байна.
-
40 минут өнгөрлөө.
Тэр ирээгүй л байна.
Урагш нэг алхаад, хойш хоёр алхсаар байсан ч аль хэдийн ирэхээр хугацаа өнгөрчихлөө. Тэгээд түлхүүрээ шүүрэн гарахаар зэхлээ. Энэ зэрэгтэй байхад би хангалттай тэвчээртэй нэгэн шиг харагдах болно.
Хаалганы бариулаас атгахтай зэрэгцэн код хийх чимээ сонстох бөгөөд би өөрийн мэдэлгүй томоос том мишээж байлаа. Хаалга онгойход доошоо харан нүүрний хувирлаа дарах гэж хичээлээ. Гэтэл нүдэнд минь нилээн том размерын шаргал өнгөтэй буузан ботинк үзэгдэх нь тэр. Дээш хартал үйлчлэгч эгч "Энд юу хийж зогсож байгаа юм?" хэмээх аж.
Яагаад Том ба Жэрригийн муур нь болчихсон юм шиг санагдаад байна аа? Надаар ч сайн тохуурхаж байна даа.
Би гэдрэг алхсаар "Ю-юу... Та өөрөө хар шөнөөр яагаад ирсэн юм?"
"Соён маань өдөр ирэхдээ миний өрөөнд бамбаруушаа орхиод явчихжээ."
Эгч орж ирсэн ч хаалга хаагдсангүй.
"Тэрэнгүй бол унтаж чадахгүй уйлаад..."
Араас нь хар малгай цухуйлаа.
"Одооны хүүхдүүдийн маягтай гэж."
Лейла орж ирлээ.
"Ямар сайндаа л ингээд..." эгч өрөө рүүгээ явж байснаа эргэж хараад "Өө, би Лейлаг наашаа явж байхад нь хоёр байшингийн цаана таараад жаахан зөвлөгөө аваад удаачихсан шүү."
"Ямар зөвлөгөө?"
Эгч Лейла руу нүдээ ирмэснээ "Чи мэдэх шаардлагагүй." гэх бол Лейла ч гэсэн намайг тавласан байртай ёжтой инээмсэглэх аж.
Тун удалгүй эгч дундаж хэмжээтэй цагаан чихмэл тэвэрсээр өрөөнөөсөө гарч ирснээ 'энүүхний төлөө ингэж ч явах гэж' хэмээн амандаа үглэсээр гарахынхаа өмнө эргэж харан " Сайхан амарцгаагаарай. Лейла, эгч нь баярласан шүү" хэмээгээд гарч одлоо.

Би анх удаа л өөрийнхөө гэрт ийм тухгүй, гараад гүйчихмээр мэдрэмжийг мэдэрч үзэж байна. Бид хэн хэн нь яахаа мэдэхгүй хэдэн секунд зогссоны эцэст тэр сая л нэг ам нээн "Би өрөөндөө орлоо. Сайхан амраарай." гэх зуураа нүд нь нэг газраа тогтож өгөхгүй эргэлдэнэ. Түүний хацар нь хэзээ ч улайдаггүй ч нүд нь бүгдийг нь хэлээд өгчихдөг гэдгийг би өнгөрсөн хугацаанд анзаарсан юм.
Түүнийг өрөө рүүгээ орохоос нь өмнө амжин "Ю-юу, нөгөө... Түрүүний явдалд уучлаарай."
Тэр эргэж харан "Алинд нь?"
"Айн?" тархи минь одоогоор ямар нэгэн зүйл боловсруулах бодол огт байхгүй бололтой.
"Инээсэнд үү? Үнссэнд үү?" Гэтэл түүний тархи ажиллаад эхэлчихжээ.
"Хоёуланд нь. Би тэгэх ёсгүй байсан юм."
"Үнсэх ёсгүй байсан юм гэж үү?"
"Ю-юу?" чөтгөр гэж, юу ч харагдахгүй манан дунд хөөцөлдөж тоглоод, барих ёстой хүн нь би болчихсон юм шиг санагдаад байх чинь.
"Унтлаа."

Smile empty soulWhere stories live. Discover now