1.Сувдхан гүнж

5K 395 90
                                    

===========

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===========

Чусон улс. Дамрён хааны төр барьсан 35 дахь жил.

Хаан "Угсаа залгамжлах ханхүү эхнэр авах цаг болж, бид арай л удаан хойшлууллаа. Энэ сардаа багтааж ураг барилдуулах бодолтой байна"

Их хатан "Мөхөс хатан нь угсаа залгамжлах гүнжийн суудалд тохирох бүсгүйчүүдийн нэрсийг жагсааж бэлдсэн байгаа. Дээдэс та харж болгоо. . . .Эдгээр охидыг би өөрийн нүдээр харж шинжсэн тул дээдэс танд таалагдана гэж найдаж байна" гэсээр арван авхайн хөрөг зураг бүхий танилцуулга бичээсийг хааны өмнө барилаа.

Хаан цааснуудыг эргүүлэн харах зуураа тааламжтай гэх чинь толгой дохих ба "Сангийн сайд, баруун гарын их сайд, цэргийн их сайд. . . нэр хүндтэй хүчирхэг гэр бүлийн охидыг сонгожээ" хэмээн толгой дохино.

Их хатан ч бас тааламжтай инээмсэглээд "Хадам тал хүчирхэг байна гэмээнэ их хааны суурь батжих буй. Мөхөс хатан нь ийн сэтгээд хаан танд үнэнч хийгээд нааштай ханддаг хүчирхэг сайд нарын охидоос эрдэм мэдлэг, гоо зүс өндөртэй охидыг сонгосон байгаа"

Хаан "Хатан та зөв шийдэж. Хаан хүнд бамбай болох хүчирхэг холбоотон юунаас ч илүү чухал. Эдгээр айлын охид гоо зүстэй агаад хүч чадалтай юм. Хаан надад аль нь ч байсан болохоор л харагдаж байна. Ханхүү чи алийг нь болгоож байна?" хэмээгээд угсаа залгах ханхүү рүү харлаа.

Энэ үед их хатны харц ч бас түүн дээр тусах ба өмнө нь тохирсон байсан мэт дохио өгөн толгой дохив.

Ханхүү хөнгөн санаа алдсанаа "Мөхөс надад цэргийн их сайдын охин Ча Нарин таалагдаж байгаа билээ" гэсээр бага зэрэг толгой бөхийв.

Хаан охидын танилцуулга бүхий хуудаснуудыг эргүүлэн Ча Нарин гэх охины хөргийг хараад "Гоо сайхан охин юм. Хан хөвүүн чамд минь таалагдаж байгаа  бол хаан эцэг нь эсэргүүцэхгүй. Ханхүүгийн эхнэрийг цэргийн их сайдын охин Ча Нарин гэж тогтлоо" хэмээн зарлиг буув.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now