14. Нөхөр минь

2.2K 419 70
                                    

=====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=====================

Итгэж чадахгүй байгаа болохоор дээш боссон хэдий ч түүн рүү алхаж очиж зүрхлэхгүй байтал Бэкхён яг л юу ч болоогүй мэт инээмсэглэсээр "Нөхрийгөө эвгүй байдалд оруулаад л. . . тэврэхгүй юм уу?" гэж хэлснээ өөрөө над дээр ирэн тэврэх нь тэр.

Түүнийг тэвэрч биед нь хүрэх мөчдөө л жинхэнэ гэдгийг нь мэдэрсэн болохоор "Бэкхён. . . чи байна. . . . үнэхээр чи байна. . ." гэж хэлээд л асгартлаа уйллаа.

Тэр намайг аргадангуй тэврээд тайвшрах хүртэл минь нурууг минь илбэн зогсоно. Өөрөө л хүчээр зогсоохгүй бол нулимс урсаад л байсан болохоор "Боль Аран! болих хэрэгтэй" гэж хэд хэдэн удаа дотроо шивнээд нулимсаа шударлаа.

Түүнийхээ царайг сайн хармаар байхад баярын нулимснаас болж нүд бүрэлзээд тод харж чадахгүй байв. Нулимсаа дахин нэг шудраад эргэн тойрноо харахад хүн бүр цочролд орсон харагдана.

Гүцтэй сархад барин зогсож байсан ханхүү газарт унагаж хойш ухрахдаа өөрөө ч тээглэж унав.

"Бэ-Бэкхён. . . . бай-байж боломгүй юм. . . . тэр биш. . . тэр байх ёсгүй" гэх үгийг амандаа тасралтгүй хэлнэ.

Хаан цочирдсондоо бараг л унах гэж байгаа бололтой сэнтийгээ түшин арай ядан зогсоно.

Бэкхён "Бусад хүмүүстэй мэндлээд ирье" гэж хэлэн духан дээр минь үнсчхээд хааны ширээ рүү явлаа.

Их хатан чөтгөр харсан мэт л царай нь хувай цайсаар гацсан байх бол бага хатан ямар ч хөдөлгөөн хийсэнгүй нулимс нь урсан уруул нь чичирсээр түүнийг дагуулан харна.

Бэкхён тэдний өмнө очоод "Удаан уулзсангүй тийм үү? хаан аав, хатан ээж та нартайгаа дахин уулзах үнэхээр сайхан байна. Яг л зүүд шиг байна гээч. Хүү нь тандаа өөрөө сархад хундагалъя" гэж хэлээд ширээн дээрээс гүцтэй сархад авахад

Хааны хоолой зангиран "Хүү минь. . . .Бэкхён . . . .энэ зүүд биш биз дээ?"

Бэкхён "Зүүд биш дээ, тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Дахин уулзах сайхан байна" гэж хэлээд хаантай хамт хундага өргөлөө.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now