17. Хүүгийн минь хайртай бүсгүй

2.3K 424 72
                                    

===================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

Бачуурсан бүгчим хоолой сонсогдон гайхширсан байдалтай нойрноос сэрэхэд үүр дөнгөж л цайх гэж байгаа бололтой өрөө бүүдгэр гэрэлтэй байх бөгөөд хажууд унтах Бэкхёны хүйтэн хөлс нь цувчихсан, ямар нэг зүйлийн төлөө тэмцэж байгаа мэт л хамаг бие нь чангаран, судас нь товойсон харагдана.

Мөн юу гээд байгаа нь мэдэгдэхгүй харь хэлээр ямар нэг зүйл бувтнаж байв.

Үнэхээр таагүй байгаа харагдсан тул түүнийг нойрноос нь сэрээх санаатай "Бэкхён. . . . Бэкхён сэрээрэй~" гэж гараас нь татан зөөлөн дуудахад тэр гэнэт босож ирснээ намайг багалзуурдан дээрээс дарлаа.

Түүний харц яг л араатан амьтан шиг л байсан юм. Айж цочирдсондоо түүний доор тийчилсээр "Бэ. . . .Бэкхён~" гэж арай ядан дуудсаар хүзүүг минь бараг л хугалах шахан чангарах түүний гарыг тавиулах гэсэндээ татаж маажихаас өөрийг хийж чадахгүй байв.

Амьсгал давчдан тийчилсээр "Бэкхён!" гэж эцсийн удаа хүч шавхан хэлэхтэй минь зэрэгцэн сэрүүн байсан тэрээр жинхэнээсээ сэрэх мэт цочсон байдалтай хойш унаснаа "Аран? чи зүгээр үү?" гэж уруул нь чичирсээр асуулаа.

Шууд хариу өгөх гэсэн ч хоолой боогдсоноос болж амьсгал минь хэвийн болж амжаагүй тул гүнзгий амьсгаа авах гэж хичээн доош тонгойн орон дээрээ гараа дарсан байдалтай сууна.

Гэтэл Бэкхён яг л зугтах гэж байгаа мэт хойш ухарч эхэллээ.

Арай дээр болсныхоо дараа түүн рүү хараад "Би зүгээр дээ, чи хар дарах шиг боллоо" гэж сулхан хэлэхэд

Түүний хөмсөг зангирах хэдий ч нүдэнд нь нулимс цийлгэнэсэн мэт харагдана. Өрөө гэрэл муутай болохоор тийм ч тод харсангүй.

Итгэл муутайхан "Бэкхён?" гэж зөөлөн дуудаад түүн рүү ойртох гэтэл

Бэкхён толгой сэгсрэн хойш ухарсаар "Хэрэггүй! би чамайг алах шахлаа!" гэж хэлээд хариу хэлэхээс өмнө өрөөнөөс гарч одлоо.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now