19. Сун авхай

1.6K 377 52
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Бэкхёныг зөвшөөрлөө гэж хэлэхийг л хүлээж байсан мэт түүнийг зөвшөөрсөн даруйд л шууд тэр өдрөө шалгаруулалт эхэллээ.

Энэ шалгаруулалт бол хунтайжийн бага эхнэр сонгох шалгаруулалт тул Бэкхён, Бага хатан эх, бид гурав сонгож авах ёстой.

Төрийн хэрэг болон, сайд нарын холбоо сүлжээ, ихэс дээдсүүдийн тал, бүлэглэл зэргийг тийм ч их анхаарч байгаагүй ч ерөнхийдөө ямар сайдууд нийлдэг, ямар дээдэст үйлчилдэг зэргийг муухан гадарлана.

Тийм дээ ч шалгаруулалтад оролцож байгаа охидыг харвал ер нь л бага хатны талын сайд нарын охид бололтой. Баттай мэдэхгүй ч түүнтэй ойр байдаг гэж боддог сайд нарын охид шиг байв.

Энэ шалгаруулалтад би сууж байгаа нь нэгэн бодлын инээдтэй хэрэг шүү. Нөхөртөө шинэ амраг сонгож байна гэдэг эмэгтэй хүний хувьд сэтгэл эмзэглүүлэх таагүй зүйл.

Оролцох хүсэл огт байгаагүй ч ордны дүрэм ёсоор ширээний ард сууна.

Охидын насыг харвал 16-19 насны жаахан охид байлаа. Нэг насаар ч хамаагүй Бэкхёнаас дүү охид сонгосон байгаа нь хадам ээжийн минь надад барих егөөдөл гэлтэй.

Охид бүгд залуухан, хөөрхөн, их төлөв даруу бололтой бас биеэ авч яваа байдал нь аль хэдийн ордонд орж ирээд олон жилийг үдсэн надаас ч илүү ёс жудагтай зөв боловсон авч яваа харагдана.

Гадна байдлаар бол гологдох хэмжээнд муу бүсгүй харагдсангүй. Хүний ааш зан, дотор бодлыг таах аргагүй тулдаа л эргэлзэж байгаагаас биш миний хувьд охидыг тийм ийм гэж ялгаж шүүж мэдэхгүй байлаа.

Би юу ч дуугарахгүй суух бол бага хатан охин бүртэй тулж харьцаж бас үнэхээр баяртай байгаа бололтой магтаалын үгс, инээмсэглэл огт салгасангүй. Бас үргэлж л "Энэ охин ямар санагдаж байна?" гэх асуултыг Бэкхёнд тавина.

Бэкхён ямар нэг нүүрний хувиралгүй тайван суух ба "Хатан ээж та өөрөө мэдээд сонго доо, таны сонголт ямар ч байсан надад таалагдах болно" гэх хариултыг л өгч байлаа.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now