24. Зөвхөн минийх бай

1K 246 65
                                    

======================

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

======================

Хөл хүнд болсон гэх мэдээнээс хойш "Гэрэлт ордонд" хүний хөл тасрахгүй байгаа. Хол ойрын ураг садан баяр хүргэж ирэхээс гадна Бэкхёны ах, эгч нар ч ихээр зочилж ирж байна.

Би бараг л үзвэр ший мэт энэ ордны чимэглэл шиг л байх боллоо. Олон хатан, гүнж, ахайтан нар хөл хүнд болдог шүү дээ. Үнэндээ Бэкхён бид хоёрын хувьд л гэхээс биш бусад хүний хувьд тийм ч сонирхолтой зүйл биш баймаар гэтэл үзэгдээгүй ховор зүйл болсон мэт л олон зочид цуварна гээч.

Бэкхёны 9-р эгч явсны дараа чилсэн биеэ амраах санаатай дээш босон сунайхад, дэргэд суугаа Бэкхён "Хөл хүнд болохоор ядарч байгаа биз дээ?" гэсээр түшиж авлаа.

"Хөлд хүнд дээ ч биш ээ. Үнэнийг хэлэхэд хүүхэд тээхээс илүүтэй зочид хүлээж авах нь хэцүү бололтой" гээд ярвайхад

Бэкхён шоолох мэт инээмсэглээд "Жаахан л тэсчих. Олны хөл удахгүй тасрах байхаа. Зүгээр л чи бид хоёр бусдын хувьд ярианы сэдэв болохоор дуулиантай амьдардаг болохоор тэр байх" гэж хэлээд хацар дээр минь үнсэв.

"Мэдээж л дээ. Бараг л эмээ болох ёстой насан дээрээ хөл хүнд болсон хөгшин гүнж хүмүүсийн анхаарлыг татсан байх. Тэд над руу яаж харж байгааг анзаарсан уу? яг л ший үзэж байгаа мэт л гөлөрдөг гээч" гэхэд

Бэкхён жуумалзсаар "Бараг л эмээ болох гэж байгаа гэхэд өөрөө их халуухан юмаа. Хөл хүнд болчхоогүй байсан бол чамтай өөр зүйл хийж байх байлаа" гэж хэлснээ чихэн дээр минь үнсэж орхилоо. Бие арзайн цочсондоо түүнээс холдов.

Бэкхён "Дахиж өөрийгөө хөгшин гэх юм бол өдөр бүр насны чинь тоогоор энхрийлнэ шүү. .. маш хүчтэйгээр!" гэж хэлээд уруулаа хазлаа.

Би сонссон зүйлдээ итгэж чадахгүй түүн рүү том харсаар "Эрхэм дээдсээ! 32 гэдэг бага тоо биш шүү!" гэхэд

Бэкхён "Тийм болохоор надад бүр ч их таалагдаж байна" гэж хэлснээ хүзүүн дээр минь үнсэн "Нэг" гэснээ уруул дээр үнсээд "Хоёр" гээд бэлхүүсээр тэврснээ дахин үнсэхээр ойртов.

🌹 Гэргий 🍀Où les histoires vivent. Découvrez maintenant