22. Том байх нас чинь дууссан

2.2K 373 44
                                    

Түүнийхээ унтахыг ширтэх зуураа өчигдөр шөнөөс үлдсэн янаглалын ул мөр болох бага зэрэг улайсан бугуйгаа хуруугаараа тэмтрэн сууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийхээ унтахыг ширтэх зуураа өчигдөр шөнөөс үлдсэн янаглалын ул мөр болох бага зэрэг улайсан бугуйгаа хуруугаараа тэмтрэн сууна.

Өчигдөр шөнийн талаар бодох төдийд зүрх бөмбөрдөн хүчтэй цохилж, догдлолтой хамт эмээх мэдрэмжид автана.

Төсөөлөл гэдэг орон зайгаас минь алс хол явсан түүний үйлдэл надад шинэлэг бөгөөд түгшүүртэй мэдрэмжийг төрүүлж байлаа.

"Яагаад босчихсон юм бэ? унтахгүй" хэмээн нойрмог хоолойгоор хэлээд гараас минь татан хацартаа наагаад эргээд унтах гэж байгаа мэт тухлах нь тэр.

"Би хангалттай унтчихсан" гэж зөөлөн хэлээд түүний дэргэд хэвтэхэд, нүд нь нээгдэхгүй нойрмог чигтээ "Шийтгэл чинь хөнгөн байжээ?" хэмээх наргиатай хамт түүний уруул шүргэх төдий хөнгөн үнсэлтийг бэлэглэв.

"Х-Хөнгөн гэнэ шүү! яаж тийм зүйл. . ." гэсээр ичингүйрэн чимээгүй болоход минь, аль хэдийн тааламжтай хариулт авчихсан мэт бага зэрэг доогтой жуумалзсаар нүдээ нээлээ.

Тэр над руу ширтэж, би ч түүн рүү ширтэнэ. Хэн хэн нь үг хэлээгүй өнгөрсөн хэдэн хормын дараа Бэкхён "Өглөөний мэнд" гэв.

"Өглөөний мэнд" гэж хэлэхдээ яагаад ч юм түүнээс ичингүйрсэн төрх минь зугтаж үл чадна.

Учир нь түүн рүү харц тулах мөч бүрд өчигдөр шөнийн гайхмаар, бас хүчирхэг нэгэн нүдэнд минь төсөөлөгдөнө.

Үүнийг ч тэр анзаарсан мэт зөөлөн инээмсэглээд "Яасан бэ? дөнгөж танилцаж байгаа мэт л цэрвээд байх чинь" гэх нь тэр.

Мэдрэмжээ хэлэхгүй нуух тусам улам ичмээр байдалд орох юм шиг санагдсан болохоор энэ удаад үнэнээр нь илчлэв.

"Зүгээр л. . . .хачин байна" гэвэл

Бэкхён нэлээд сонирхсон байдалтай харц нь над дээр тогтоод нэг гараараа шанаагаа тулан хажуу тийш харан хэвтлээ.

Бэкхён нэлээд сонирхсон байдалтай харц нь над дээр тогтоод нэг гараараа шанаагаа тулан хажуу тийш харан хэвтлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now