10. Битгий яв

1.8K 382 124
                                    

=====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=====================

Дайн цуваа хөдлөх гэж байна гэдгийг сонссон болохоор ухаан санаа минь тэр чигтээ гараад явчихсан гэж хэлж болно. Аль болох биеэ барих гэж хичээж байгаа ч гүйж байхад урд байх зүйлс харагдахгүй болж ирэн нулимс бүрхэх нь миний хянаж чадахгүй сэтгэл хөдлөл байлаа.

Ордны төв талбайд очиход дайны цуваа тул хэдэн мянган цэргүүд, жанжин сайд нар, тэднийг гарж өгч байгаа хааны гэр бүлийнхэн гээд л ордны хамаг хүмүүс цугласан гэлтэй бараг л хөл гишгэх зайгүй харагдана.

"Бэкхён. . . .хунтайжаа!" гээд л уйлсаар гүйн очиход аль хэдийн мориндоо мордсон байсан хунтайж намайг харан инээмсэглэсээр мориноосоо бууж ирлээ.

"Ямар гээч сэтгэл татам урхи вэ?" хэмээн тохуурхах мэт хэлснээ мориныхоо ард тохсон байсан өөрийн нөмрөгөө аван надад ирж нөмрүүллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ямар гээч сэтгэл татам урхи вэ?" хэмээн тохуурхах мэт хэлснээ мориныхоо ард тохсон байсан өөрийн нөмрөгөө аван надад ирж нөмрүүллээ.

Нөмрөгийн бүчийг уяж байх зуураа уруулаа чихэнд ойртуулан "Иймэрхүү халуухан төрхөө зөвхөн нөхөртөө л харуулах хэрэгтэй шүү дээ. Энд байгаа бүх эрчүүдийн цусыг буцалгах гэсэн юм уу?" хэмээн шоолох мэт хэлэх мөчид л ямар хувцастай явж байгаагаа ухаарлаа.

Унтлагын нимгэн ханбугтай гүйж ирсэн би гутал ч байхгүй. Яг л мэдрэл муутай хүн шиг  харагдана. Энэхүү төрхөө бүрэн мэдрэх үед маш ихээр ичих мэдрэмж төрнө. Эргэн тойрноо харахаас ч санаа зовмоор ядаж байхад энд хаан аав, хатан ээж гээд бүх хүмүүс байгаа тул ёстой л ичсэндээ нүүр хийх газаргүй болов.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now