20. Хартай эгч

1.8K 325 101
                                    

=====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=====================

Бэкхён дахиад л алга. . .

Бас л ээжийнхээ өргөө рүү явсан сурагтай. Гэхдээ ээжтэйгээ уулзах гэж биш гэдгийг би сайн мэдэж байв. Бусад өдрүүдэд тэр зөвхөн өглөө мэнд мэдэх гэж, эсвэл ээж нь дуудсан үед л уулзах гэж очдог байсан. Гэтэл Сохэ гэх авхай бага хатны өргөөнд ирснээс хойш бараг л тэнд амьдардаг мэт өдрийн ихэнх цагийг тэнд өнгөрөөх болж.

Ийм үе ирнэ гэдгийг мэддэг байсан ч ядаж л миний сэтгэл санаа амгалан байна гэж найддаг байлаа. Гэтэл зүрх сэтгэлээ түүнд алдсан энэ мөчид ийм зүйл тохиож байгаа нь надад бодож байснаас минь ч хүнд тусаж байв.

Түүнийг харамлах, уур хүрэх, хааяа гутрах мэдрэмжийг ч авч байв. Гэхдээ л би эгч хүн, угаасаа үеийн охиндоо татагдах нь мэдээж зүйл байсан. Өмнө нь надаас өөр эмэгтэйд ойртож үзээгүй болохоор л надад хайртай гэж андуурсан хэрэг гээд л сэтгэлийн хадтай байх гэж өөртөө дахин дахин хэлэх боловч хайр гэдэг цагаа тулахаар хүнийг үнэхээр хүчгүй болгож дөнгөдөг бололтой.

Сэтгэл санаагаа яаж ч хэвийн байлгах гээд чадсангүй.

Завгүй л байхгүй бол түүнийг бодож хямрах гээд байсан болохоор хатгамал хийн сууж байиал өрөөний хаалга гэнэт дуугарлаа.

Дээш харахад энэ мэдээж Бэкхён байв. Тэр яг л юу ч болоогүй мэт инээмсэглэн зогсоно.

Түүнийг орж ирсэнд баярласан хэдий ч нөгөө талаар өглөөнөөс хойш нөгөө бүсгүйтэйгээ байсныг нь бодон уур хүрч байв.

Сэтгэлийн зөрчлөөс болж үг хэлсэнгүй доош харахад "Юу хийж байгаа юм?" гэсээр хажууд ирэн суулаа.

"Хоол хийж байна" гээд түүн рүү муухай харахад Бэкхён гайхсан бололтой том харснаа төд удалгүй жуумалзав.

"Уурлачихсан юм уу?"

"Үгүй!"

"Үнэхээр үү?" гэж яг л янзыг минь үзэх гэсэн мэт тоглоомтой асуув.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now