18. Би айхгүй байна

2.1K 413 57
                                    

==================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==================

"Ю-Юу гэсэн үг юм?" гэж гайхширал төрөн асуухад

Хариулт нь тийм ч амар амнаас нь гарахгүй байгаа бололтой зөөлөн боловч гүн гэх чинь санаа алдаад "Тэр шөнө бүтэн сар гарсан байсан юм" гэв.

"Сар гарахаар яадаг гэж?" хэмээн лавлан асуувал

Бэкхёны харц цаанаа нэг гунигтай бас жаахан түгшүүртэй болсноо "Цэнхэр нүдтэнүүдийн зугаа хязгааргүй. Тэд хачин сонин этгээд зүйлд тун ч дуртай. Бас өөрсдийгөө зугаацуулахын тулд хүссэн түүхээ зохиодог. Миний онцгой төрх, тулааны чадвар ч тэдэнд хангалттай байгаагүй. Тэд намайг бүр ч ховор, өвөрмөц нэгэн болгохыг хүссэн юм. Анх намайг олоход чонон сүргийн нутгаас олсон гэдгийг тэд мэдсэн тул намайг хүнчоно хэмээх араатан гэж хүчээр зохиож түүнийгээ бодит болгох гэж хичээсэн. Арван тавны сар гарсан шөнө бүр намайг яргалан тарчлааж, араатан мэт аймшигт үйлдэл хийх хүртэл минь тамладаг байлаа. Би өөрөөрөө байх гэж маш удаан тэвчсэн. Гэвч мах минь тасарч, яс минь хугарч эхлэх мөчид тэвчих гэж хичээгээд ч чадаагүй. Эцэст нь би тэдний хүссэн шиг мангас болсон. Арван тавны сар гарах бүрд галзуурдаг алуурчин мангас!" гэх нь тэр.

Түүнийг амьд эргээд ирсэнд талархаж байсан ч амьд үлдэхийн тулд ямар аймшигт зүйлсийг туулсныг нь нэг бүрчлэн мэдэхгүй тул энэ мэтээр түүнийхээ сэтгэлийн шаналал, айдас, харууслыг сонсох нь сэтгэлийг минь ураад хаячих шиг л хүндээр тусна.

Тайтгаруулах үг хэлмээр байвч юу хэлэхээ үл мэднэ. Там дундуур туулаад гарсан хүнд миний үгс дэндүү хөнгөдөх биз. Үг хэлсэнгүй зүгээр л түүнийгээ тэвэрлээ.

Мөрөн дээр минь дэрлэн хариу тэврэх түүний царайг нь хараагүй ч дэндүү гунигтай байгаа нь сэтгэлд минь тодхон мэдрэгдэнэ.

Бэкхён үргэлжлүүлэн "Аймшигт газраас гарсан ч тэр үед дотор минь амилсан мангас одоог хүртэл намайг зовоосоор байгаа. Уг нь бол би бүтэн сар гарах шөнийг хараалт өдөр мэт л эртнээс бэлдэж сэрэмжтэй байдаг боловч чамтайгаа дахин уулзсан жаргалдаа умбаад аймшигт шөнийг мартаж орхиж. Мартаад зогсохгүй чамайгаа алах шахсан минь одоо ч намайг бухимдуулж байна" гэв.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now