9. Тийм бас үгүй

1.8K 393 90
                                    

==================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==================

2 жилийн дараа. Бэкхён хунтайж 15 нас хүрлээ:

Би "Тэр өрөө рүү зөөгөөрэй. . . болгоомжтой хагарах юм байгаа шүү" хэмээн зааварчлан зогсож байтал

"Гүнжтээн юу хийж байгаа юм?" гэх нөхрийн минь хоолой сонсогдлоо.

Эргээд харахад минь Бэкхён үргэлж тодруулдаг цоглог бөгөөд дэггүй инээмсэглэлээ тодруулсан зогсоно.

Эргээд харахад минь Бэкхён үргэлж тодруулдаг цоглог бөгөөд дэггүй инээмсэглэлээ тодруулсан зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би "Өргөөнийхөө зарим зүйлийг янзалж байна. Сүртэй зүйл биш тул дээдэс та өрөөндөө орж амар" гэхэд

Бэкхён дэргэд минь ирээд "Манай эхнэр гэрээ янзлаад завгүй байгаа биз дээ? хэзээ завтай болох вэ?" гэж асуув.

Би "Янзлах зүйл олон байгаа болохоор өнөөдөр лав дуусахгүй ээ. Ер нь би ойрд завгүй байх болно. Их болон бага хатан ээжтэй хамт их хатан эхийн өргөөг янзлах даалгавартай"

Бэкхён "Юу? эмээ ордонд ирэх гэж байгаа юм уу?"

Би "Тийм ээ, энэ жил түүний бие жаахан чилээрхүү байгаа болохоор хаан түүнийг ордонд байлгах шийдвэр гаргасан. Эмээ уг нь ирэхгүй гэсэн ч хаан заавал ирүүлнэ гээд бүр албан ёсны зарлиг буулгасан болохоор биеэ бүрэн тэнхэртэл ордонд байна байх"

Бэкхён "Угаасаа эмээ нас дээр гарсан болохоор сүмд байхаас илүү ордонд биеэ асруулан байх нь дээр л дээ"

Би "Тийм шүү. Гэхдээ түүнийг ямар өндөр шаардлагатайг мэднэ биз дээ? өргөөнийх нь ганц л зүйл сэтгэлд нь нийцэхгүй бол бөөн юм болно. Их бага хатан ээжүүд хүртэл үнэхээр сандарч байгаа"

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now