21. Тайлбар!

2.7K 380 116
                                    

==============

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

==============

Би ч бас цочирдсондоо өөдөөс нь асуув.

"Т-Та хоёр өөрсдөө юу хийж байгаа юм?" гэж асуухад

Бэкхён "Анхны шөнөө өнгөрөөж байна" гэж хээвнэг хариуллаа.

Бүр яах гэж орж ирсэн зорилгоо ч мартсан би гэдэг хүн бантсандаа яах учраа олохгүй зогсоно.

Гэтэл Сун авхай "Гүнжтэн яг яах гэж орж ирсэн билээ? эсвэл угаасаа бага эхнэр авах ёслолд том эхнэр нь орж ирэх ёстой байдаг юм уу?" гэж эргэлзсэн байдалтай асуулаа.

Энэ үед л ухаан орсон мэт "Үгүй дээ, ёстой тийм биш!"

Бэкхён "Тэгээд яах гэж...?" хэмээн хэлээд тайлбар хүлээх мэт тэр хоёр хоёулаа өөдөөс ширтэж байв.

Би нэг гүнзгий амьсгаа аваад "Учир нь! тэргэл сар гарчихсан байсан юм. . . .тэгээд л та хоёрыг аюулд орж магадгүй гэж бодоод" гэж хэлэхэд

Сун авхай "Тэргэл сарны юу аюултай гэж?" хэмээн үнэхээр л ойлгохгүй байгаа тул нүд нь бүлтгэнэн том харна.

Бэкхён харин нэлээд гайхсан бололтой "Тэргэл сараа?" гэсээр хурдхан босож цонх нээж үзэв.

Би "Өөр ямар нэг шалтгаан байхгүй шүү! би жинхэнээсээ та хоёрыг л хамгаалах гэж ирсэн" гэтэл

Бэкхён хоолойгоо засаад "Хардах шалтгаан байгаагүй гэдэгт итгэлтэй байна уу? Сувдхан гүнжээ" хэмээн уруулаа мушилзуулан асуув.

Би "Үнэнээ хэлээд байхад чинь! харин ч чамайг зүгээр байгаад би гайхаж байна" гэсээр цонх руу очтол саяхан л тэргэл сар байсан нөгөө сар чинь тэргэл биш хагас сар болчихсон байв.

Байж боломгүй юм!!

"Юу вэ? ийм байх ёсгүй дээ" гэж уулга алдахад

Бэкхён яг л ялалт байгуулсан мэт жуумалзаад "Хартай эхнэрийг яая даа байз. Нөхөртөө итгэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч тэр өдрөөс хойш би тэргэл сар гарах өдрийг бүр бичиж тэмдэглээд нарийн анхаарал тавьж байгаа. Дахиж тийм зүйл болохгүй дээ" гэж хэлээд уруул дээр минь үнслээ.

🌹 Гэргий 🍀Où les histoires vivent. Découvrez maintenant