3. Хатны өмсгөл

1.8K 343 78
                                    


=========================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=========================

Тэр эрхийн балай дээрээс нь огт бууж өгөхгүй зөрүүд нэгэн бололтой. Ахайтан нар түүнд том болсон хойно нь сархад хүртээх талаар олон удаа тайлбарлаж гуйсан ч тус болсонгүй.

Эцэст нь тэд ч бууж өгсөн бололтой хаан эзэнд дуулгахаар болов.

Энэ шөнө ч урт байх нь дээ. . . .

Хаанаас асуухаар авхай явсан тул бид түүнийг хүлээн сууна. Бэкхён харин ялалт байгуулсан гэдгээ мэдсэн мэт сэтгэл хангалуун төрхтэй сууж байлаа.

Ёстой л бяцхан чөтгөр юм даа!

Хэсэг хугацааны дараа дэд ахайтан "Сархад орууллаа" хэмээн айлтгахад

Бэкхён "Ашгүй дээ, эцэст нь жинхэнэ архи уух нь" хэмээн ямар зүйл байгаа гэж бодсон юм бүү мэд их л баяртай байлаа.

Хаан үнэхээр хүүдээ сархад өгөхөөр боллоо гэж үү?

Түүний аясаар байдаг гэхэд бас арай л дэндүү юу?

. . . Гэх мэтийг бодоод сууж байтал гаднаас нөгөө гарч явсан авхай хоёр хундага хажууд нь тавьсан гүцтэй сархад оруулж ирэв.

Бэкхён сэтгэл хангалуун жуумалзах ба авхай ч хундагалав.

Ёслол удирдаж байгаа тэргүүн ахайтан "Хунтайж ахайтан хоёр хуримын хундагаа өргөнө үү" хэмээн хэлэв.

Би мэдээж эргэлзэж байсан ч дээдсүүд шийдсэн хэрэг дээр юу гэх билээ.

Бэкхён "Алив эхнэр минь, бид юуны төлөө барих уу? хүссэн гоё тоглоомоо авцгаая  гэх үү?" гэсээр хундагатай сархдаа барилаа.

Яах аргагүй бяцхан жаал юм даа. . . .

Хэмээн бодож байх зуураа "Тэгье ээ дээдсээ" гээд хундага барилаа.

Бид сархдыг уув. Гэвч энэ усаар шингэлээд үл ялиг амт оруулсан эд байлаа. Бяцхан хунтайж мэдээж хэрэг жинхэнэ сархдын амтыг мэдэхгүй тул ууж байгаа зүйлээ л жинхэнэ гэж бодсон бололтой үнэхээр сэтгэл хангалуун байсан юм.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now