6. Том аз

1.8K 413 81
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Араны талаас:

Агаарт жаахан алхаж байгаад өргөө рүүгээ буцаж байтал 20-р гүнж надад жижигхэн цаас өгчхөөд гүйгээд явчихлаа.

Юу байгааг сонирхон харвал энэ захидал байв.

"Ярилцах чухал зүйл байна. Номын өргөөний хажуугийн цэцэрлэгт ганцаараа ир" гэх нэр усгүй захидал байсан ч бичгийн хэвийг нь хараад л угсаа залгамжлагч ханхүү болохыг мэдсэн юм.

Ордонд ирээд 4 жил болохдоо шаардлагатай нөхцөл байдал болон санаандгүй байдлаар нэлээд олон удаа уулзсан. Эхэн үед зүрх минь өмрөөд уначих шиг л өвддөг байсан сан.

Цаг хугацаа гэж үнэхээр л ямар ч эм тангаас дээр анагаагч бололтой. Одоо түүнд хайргүй болсон гэж хэлэхгүй ч түүнийг гэж байж ядан бачуурдаг сэтгэл минь нэгэнт хөрж эхэлжээ.

Бас өөрийн шинэ амьдралдаа дасан зохицож, хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл бус одоо байгаа амьдралдаа сэтгэл тавин амьдрахыг илүүд үзэх болж.

Нэгэнт хоёр салаа замаар алхсан ханхүү бид хоёр одоо хоёр биеэ сэтгэлдээ тээх нь сэтгэлийн зовлонгоос цаашлахгүй. Тиймээс л би түүнийг бодох бодлоо аль болох хориглож өөрийн амьдралдаа санаа тавихыг сонгоод байгаа.

Түүний ярих чухал зүйл нь юу болохыг мэдэхгүй ч ямар ч байсан нэгэнт ингэж хүнгүй уулзаж байгаа дээрээ түүнд ч бас өөрийн үзэл бодлоо хэлсэн нь дээр гэсэн бодолтойгоор өөрийн дагуул хүмүүсээ явуулаад ганцаараа тус цэцэрлэг рүү явлаа.

Ойролцоо номын өргөө байдаг тул энд хүн байдаггүй бололтой. Ямар ч хүн байхгүй цэцэрлэгт ганцаараа зогсож байтал "Аран~" хэмээн дуудах ханхүүгийн хоолой ард сонсогдлоо.

Эргэж харвал тэр яг л хуучны цаг шиг дөлгөөн инээмсэглэлтэй хамт намайг ширтэх ба "Чамайг ирнэ гэдгийг мэдээд байсан юмаа" гэж их л сэтгэл хангалуун хэллээ.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now