13. Шулам

1.9K 433 171
                                    

===================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

5 жилийн дараа. Аран 32 нас хүрэв:

Хаан эцгийн зөвшөөрлөөр эрх чөлөөг олж авсан би эхний хоёр жил буцах гэр оронгүй хүн шиг л харсан зүгтээ тэнүүчилж, алс холын аянд явсан.

Үзэж хараагүй газар нутаг, уулзаж байгаагүй хүмүүсээр хүрээлүүлэх нь Бэкхёныг бодож шаналах сэтгэлийг минь дарж байсан болохоор өөртөө амьсгаа авах ч зав чөлөө өгөхгүй аялж зугаалсан.

Шинэ газар, шинэ орчинд очих бүрдээ их бага хэмжээний аюул, адал явдлыг туулж тэр бүгдээсээ өөрийн хувьд хангалттайд тооцох мэдлэг, туршлагыг олж авсан юм.

Харин сүүлийн 3 жилийн хугацаанд би алс аянд гараагүй эх нутагтаа суугаа. Учир нь тэр хүнийг насан өөд болсноос хойш анх удаа өөрийн ирээдүйн амьдралыг төлөвлөж, ямар нэг утга учиртай зүйл хийж амьдрахыг хүссэндээ тэр л дээ.

Тийм учраас шуналт бодолд автсан хунтайж нарын үнэт бэлгүүд, хааны сангаас надад тэтгэмж болгон өгсөн зооснууд гээд л өөрт байгаа бүхнээрээ худалдаа эрхлэх боллоо.

Гэвч энэ гол ажил минь биш. Миний зорилго бол худалдаа эрхлэн зоос сайн олоод тэр зоосоороо над шиг нөхрөө алдаж бэлэвсэрч үлдсэн эхнэрүүдэд туслах, ядуу буурай амьдралаасаа болоод боол болж зарагдсан залуу охидыг суллах гэх мэт эмэгтэйчүүдэд туслах ажил хийж байна.

Энэ л над шиг ганцаардсан бүсгүйд яг таарах сэтгэлийн эмчилгээ.

Төв пүүс минь Ханянд байдаг хэдий ч би өөрөө бараг л тэнд байдаггүй. Нийслэлд байхаар сайн муу олон дурсамж сөхөгдөөд хэцүү байдаг болохоор аль болох бөглүү хөдөө нутаг, хилийн ойролцоох тосгон, суурин зэргээр явж худалдаа наймаагаа хийхээс гадна. Хүн аврах ажлаа ч хийнэ.

Энэ 5 жилийн хугацаанд өөрчлөгдсөн нэг зүйл нь урьдынх шиг сул дорой Аран үгүй болж аюултай үед өөрийгөө хамгаалж чаддаг, ямар ч муу эр хүн муу үйлдэл бодон ойртсон ч түүнийг дийлэх хэмжээний тулааны ур чадвартай болсон.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now