=========================
Хаан эзний мэндэлсэн өдөр тун удахгүй болох гэж байгаа тул ордон даяараа хөл хөдөлгөөн ихтэй баяр наадамд бэлдэнэ.
Энэ бүхэн ордны баяр ёслолын яамд хамаарах хэрэг хэдий ч ордон бүр хөл хөдөлгөөнтэй завгүй байлаа. Учир нь хааны мэндэлсэн өдөр түүний хатад, татварууд, үр хүүхдүүд нь, хүргэн бэрүүд нь тусгай бэлэг бэлдэж хаан эзэнд барьдаг тул хүн бүр өөрсдийн бэлгийг бэлдээд завгүй.
Бүгд л хаан эзнийг баярлуулахыг хүснэ. Хааны сэтгэлд нийцсэн сайхан бэлэг өгч чадсан хүн эргээд хааны хайр ивээлийг олж авах нь тодорхой байдаг тул хүн бүр л ил далд өрсөлдөнө.
Учир нь өөрсдийн бэлгийг онцгой байлгахын тулд дахин давтагдашгүй байлгах гэж нууцална. Хажуугаар нь бусад хүмүүс ямар бэлэг бэлдэж байгааг нууцаар олох гээд л бөөн ажил.
Миний хувьд энэ бэлэгт тэгтлээ их шамдсангүй. Мэдээж сэтгэлээсээ нэг бэлэг бэлдэж байгаа боловч бусад хүмүүс шиг онцгой цорын ганц байлгах гэж хичээсэнгүй. Мөн бусад хүмүүсийн бэлдэж байгаа бэлэг ч надад чухал биш байлаа. Мөн өөрийн бэлдэж байгаа бэлгээ ч бусдаас нуусангүй.
Энэ баярын өдрийг би зүгээр л энгийн байдлаар өнгөрөөхийг хүсэж байна.
Аав минь зураач тул миний зураг зурах чадвар ч бас муугүй. Тийм дээ өөрийн бэлгийг зураг болон хатгамалтай хамтатган өгөхөөр болсон юм. Хаан эзний хамгийн ихээр таашаадаг "Мөнхийн цэцэрлэг" хэмээн нэрлэгддэг ордны үзэсгэлэнт цэцэрлэгийн зургийг эхлээд зураг хэлбэрээр буулгаад дараа нь зургаа хатгамал болгон оёж байгаа минь энэ.
Гэхдээ чимхлүүр ажил ихтэй зүйл тул тийм амар дууссангүй. Одоогийн байдлаар 10 дахь хоногтоо хатгаж байна. . .
===============
Хатгамлаа хийгээд сууж байтал түр тар хийсээр Бэкхён ороод ирлээ. Тэр үргэлж л маш их дуу чимээтэй орж ирдэг тул дээшээ ч харсангүй зүгээр л түүнийг гэж мэдэж байлаа.
YOU ARE READING
🌹 Гэргий 🍀
FanfictionЭрийн тэвэрт, хадмын хаяанд очих нь бүсгүй хүн бүрийн зугтаж үл болох хувь тавилан юм. . .